Сонгуульд хамтарсан тохиолдолд квотоо тохироод орно

img

АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр хуралдах товтой. Гэвч хоёрантоо хойшилж, маргааш өглөө 10.00 цагт хуралдахаар болжээ.   Энэ талаар тус бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас тодрууллаа.

 

-Бүлгийн хуралдаан хойшилсон шалтгаан юу бол?

 

-Гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшлоод байна.

 

-АН-ыг МҮАН, Эх орон нам дэмжиж оролцохоо мэдэгдсэн. Дэмжиж оролцож байгаа намуудад өгөх сонгуулийн тойргийн квотын асуудал намын гишүүдийг  зөрчилдүүлсэн яриа байна. Дэмжиж оролцох намууддаа квот хэрхэн олгох бол?

 

-Манай намын бүлэг дээр энэ асуудлыг яриагүй.

 

-Хувь гишүүний тухайд ямар байр суурьтай байна вэ?

 

-Сонгуульд хамтарч орж байгаа тохиолдолд квотоо тохироод орно. Харин өнөөдрийн тухайд хэдэн суудал өгөх асуудлаар бүлэг дээр яригдаагүй байгаа. Бүлэг дээр яриад, эцсийн байдлаар шийдээд явсан тохиолдолд бид мэдээллээ хийнэ.

 

-Сонгуульд нэр дэвшүүлэхэд  эмэгтэйчүүдийн квотыг хасах болсон тухай бас яригдаад байна. Энэ үнэн үү?

 

-Тийм зүйл байхгүй. Эмэгтэйчүүдийн квот хуулиндаа тусгасан байгаа.

 

-Сонгуулийн цагийн хуваарьт өөрчлөлт орох уу? ҮХЦ-ийн дүгнэлтийг  өнөөдөр эцэслэн шийдээгүй байна.

 

-Энэ талаар манай бүлэг яригдаагүй. Бүлгийн дэд даргын хувьд манай бүлэг дээр албан ёсоор яригдаад шийдвэр гарсан асуудал мэдээлэх үүрэгтэй. Одоо дээрх асуудал бүлгээр яригдаагүй учраас ямар ч зүйл ярих боломжгүй.

 

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

NARAA:
MANAN ALIWAA SUUDLAA HUULI DVRMEER N SHIIDMEER YUMAA TOHIROLTSOO ENE TEREE ODOO BOLIOSOI VNDSEN HUUKIIN TSETS ODOO BELEGDEL BOLTSON YUMUU HAASHAA YUMAA
2016-05-03
Мөрөн:
АН МАН-ын бодлого л цаана нь яваад байна дөө. Энэ 2 нам хамтарч жижиг нам эвслүүдийг хавчиж эхэлж байгаа болохоор квотоо тохироод орно гэх мэтээр өөрсдийн талд байр суурийг авах санаатай далд явуулга явсаар л байна.
2016-05-03
Мөнхөө:
Жижиг намууд яах ч аргагүй болоод л АН-тай хамт эвсэж сонгуульд орж байна.Жаахан хүүхдийг цихрээр хуурч байгаа юм шиг УИХ-д ганц суудал өгчихөөд өөрийн талд кнопоо даруулах санаатай байгаа биз.
2016-05-03
NARAA:
ENE AWGAI ODOO YU WE SONGUULIIN HUULI DVRMEE BARIMTALDAGGVI YUMUU TER HUULIN DEER CHINI 30IIN EMEGTEICHVVDIIN KBOT BAIH ESTOI GEED ZAASAN BGAA BIZ DEE OOROO GARCH BAIWAL HUULI DVREM HAMAAGVI BOLOO YU BUSAD EMEGTEI GISHVVDIINHEE ESREG BAIR SUURITAI BGAA YUM BNA GJ OILGOLOO EMEGTEI GISHVVD CHINI HAMTRAAD ENE KBOTOO HEWEER NAWJ VLDEH GEED ESERGVVTSEED BAIHAD TA HAANA YU HIIJ YAWNAA TOHIRNO ENE TER GEED YU YRIAD BNAA ODOO BVR BAITLAA TOHIROLTSOONI LUIWARIN SONGUULI BOLGOH N EE
2016-05-03
NARAA:
ENE AWGAI ODOO YU WE SONGUULIIN HUULI DVRMEE BARIMTALDAGGVI YUMUU TER HUULIN DEER CHINI 30IIN EMEGTEICHVVDIIN KBOT BAIH ESTOI GEED ZAASAN BGAA BIZ DEE OOROO GARCH BAIWAL HUULI DVREM HAMAAGVI BOLOO YU BUSAD EMEGTEI GISHVVDIINHEE ESREG BAIR SUURITAI BGAA YUM BNA GJ OILGOLOO EMEGTEI GISHVVD CHINI HAMTRAAD ENE KBOTOO HEWEER NAWJ VLDEH GEED ESERGVVTSEED BAIHAD TA HAANA YU HIIJ YAWNAA TOHIRNO ENE TER GEED YU YRIAD BNAA ODOO BVR BAITLAA TOHIROLTSOONI LUIWARIN SONGUULI BOLGOH N EE
2016-05-03
зочин:
энэ авгай одоо бас юу вэ. 4 жил юу ч хийгээгүй байж бас дахин 4 жил суух гээд байгаамуу за яршиг больж үз, АН 2012 онд гарахдаа ахмадын тэтгэвэрийг нэмнэ гээд одоо 2016 оны сонгууль болох гэж байхад нэмээгүй худалч
2016-05-02
зочин:
Энх болдоо арай ч энэ 2 жижиг хэнч тоохоо байсан намтай суудлын тохироо ярьж доошоо орохгүй биз дээ?Намын чинь залуус багтахгүй байхад ямарч боломжгүй эднээр яанам бэ хөө?
2016-05-02