Эрхзүйн чадамжгүй Засаг даргаа татаж ав

Сонгинохайрхан дүүргийн ИТХ хуралдаж, тус дүүргийн Засаг дарга М.Чинболдыг огцруулах шийдвэр гаргасан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Түүнийг ард иргэдийнхээ төлөө гэхээс илүү хувийн эрх ашиг болон намынхаа дарга нарт таалагдах, тэдний эрх ашигт нийцсэн хууль, журам, дүрэм зөрчсөн шийдвэрүүд гаргасан хэмээн үзэж, огцруулсан юм.
Тэгвэл эл асуудлаар өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намаас хэвлэлийн бага хурал зарлаж, “УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зааварчилгаагаар зөвхөн МАН болон МАХН-ын төлөөлөгчид ирц бүрдүүлэн Засаг даргыг огцруулах шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгдсэн юм.
Харин өнөөдөр тус дүүргийн МАН-аас мэдээлэл хийж, М.Чинболдыг огцруулах шийдвэр хууль ёсных гэдгийг хэлэв. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны хүчин төгөлдөр шийдвэрийг нийслэлийн Засаг дарга хүлээн авахгүй тохиолдолд Засаг даргатай хамтран ажиллах боломжгүй болно гэдгийг МАН-ын төлөөлөл хэлж байна. Тиймээс эрхзүйн чадамжгүй Засаг даргаа татаж авахыг шаардав. Харин шаардлагыг хүлээж аваагүй тохиолдолд тэмцлийн дараагийн шатны арга хэмжээг авахаа ч мэдэгдэв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ