33.8 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болжээ

УИХ-ын гишүүн Н.Батбаяр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Түүний асуулгын хариуг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас илгээжээ.
Хариултад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд 33.8 их наяд төгрөгийн хөрөнгө орлого ил болжээ. Мөн 7.5 их наяд төгрөгийн татвар болон 2.4 их наяд төгрөгийн торгууль, алдангаас аж ахуйн нэгж, компаниудыг чөлөөлсөнийг дурджээ.
Үүнээс гадна Улсын бүртгэлийн ерөнхий газарт 403.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 1785 төрлийн эд хөрөнгийн бүртгэл хийгдсэн байна.
Хариултын дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ