Туркчууд Шенгений бүсэд визгүй зорчихоор боллоо

Европын холбоо, Туркийн эрх баригчидтай байгуулсан гэрээний дагуу маргаашнаас эхлэн туркчууд Шенгений бүсэд визгүй зорчихоор болсон “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эгийн тэнгисийг гатлан Европын орнуудад цагаачлан ирж дүрвэгсдийн урсгалыг зогсоохын тулд Европын холбоо, Туркийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Гэрээний эхний нөхцөлд туркчууд Шенгений бүсэд визгүй зорчих багтаж байжээ.
Британийн “ВВС” агентлагийн редактор “Туркчууд Европын холбооны шалгуурыг хангасан байх ёстой” гэж мэдэгдсэн байна.
Европын холбоо дүрвэгсдийн асуудлаас болж Туркийн эрх баригчдын гаргасан санал болгоныг хүлээн авчээ. Шенгений бүсийн асуудлын дараа Туркт олгох хөнгөлөлттэй зээлийн талаар хэлэлцэхээр тохиролцжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ