Н.Алтанхуяг юуны учир гишүүдийг өрөөндөө цуглуулав

АН-ын фракциудын зодоон эрчимжиж, Цэцийн асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй нь тодорхой болсон. Өнөөдөр 10.00 цагаас АН-ын бүлэг хуралдахаар товлосон бөгөөд фракциуд өчигдрийн хурлаараа ойлголцолд хүрч чадсан эсэх нь сонирхолтой байгаа юм.
Цэцийн шийдвэрийг АН-ын 20 гаруй гишүүд эсэргүүцэж байгаа бөгөөд тэд гэнэтийн энэ шийдвэрээс болж тойрогтоо ажиллаагүй гишүүд хэцүү байдалд орж байна. Тойрог сонгоогүй хүмүүс гарч ирж чадахгүй болно хэмээн эсэргүүцэж эхэлжээ. Нөгөө талаар АН-ын даргын дур мэдсэн шийдвэр буюу МҮАН, ИЗНН, Эх орон намуудтай эвсэх тухай асуудал ч энэ нам дотор хэрүүлийн алим дэгдээжээ.
Тэгвэл энэ бүх зөрчлийн эзэн гэгдэх “Алтангадас” фракцийн тэргүүн Н.Алтанхуяг өчигдөр УИХ-ын гишүүдийг нэг нэгээр нь дуудаж уулзсан сурагтай. Цэцийн шийдвэрийг эсэргүүцэх эсэргүүцлийн фронтод нэгдсэн гишүүд түүний өрөөгөөр өдөржин гүйсэн бөгөөд ямар шийдэлд хүрсэн эсэх нь өнөөдөр хуралдах бүлгийн хуралдааны дараа тодорхой болох учиртай. Н.Алтанхуяг гишүүний хувьд өнгөрсөн хугацаанд тойрог тойглож давхиагүй бөгөөд намын жагсаалтаа тэргүүлж орно гэх яриа ч гарч байсан юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ