Канад судлаачид монголчуудыг сэтгэл гутралд автсан гэж дүгнэлээ

img

Канад Улсын Засгийн газрын дэмжлэгээр Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэнгийн удирдлаган дор (БНОУХ), Монгол Улсын нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэнгээс иргэдийн дунд судалгаа явуулжээ. Судалгаагаар ажилгүйдэл, үнийн өсөлт ба авлигаас үүдэн Монгол Улсын иргэд гутранг үзэлд автаж буйг тодорхойлсон аж. Энэ талаар БНОУХ-ийн захирал Ашлэй Вэйлэн, тус хүрээлэнгийн санал, асуулга, судалгааны төвийн мэргэжилтэн Роберт Карпентер нар мэдээлэл хийлээ.

 

 

БНОУХ нь манай улсад 1992 оноос үйл ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ээлжит сонгууль бүрийн өмнө сонгуулийн насны иргэдийн санал өгөх хүсэлт нэмэгдсэн эсэх болон эдийн засгийн байдлын талаарх үзэл бодлыг тандалт судалгаа хэлбэрээр хийсээр иржээ.

 

Энэ удаагийн  тандалт судалгааг энэ оны гуравдугаар сарын 1-нээс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хот болон 13 аймагт явуулсан аж. Судалгаанд сонгуулийн насны 5000 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгон оролцуулсан аж. Судалгаанд оролцогчдын 61 хувь нь “Монгол Улсын хөгжил буруу чиглэлд явж байна” гэж хариулсан нь 2011 оны үзүүлэлтээс 23 хувиар өссөн байна. Мөн 92 хувь нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал маш муу хэмээн дүгнэж, 56 хувь нь өрхийн эдийн засгийн нөхцөл байдал улам доройтсон, 48 хувь нь ажилгүйдэл хамгийн том асуудал болоод байна хэмээн хариулжээ.

 

Энэ талаар БНОУХ-ийн захирал Ашлэй Вэйлэн “Монгол Улсын эдийн засгийн хэцүү байдал нь иргэдэд хүндээр нөлөөлж буй нь илт байна. Иргэд ажилгүйдэлтэй тулгарч, авлигын түвшин өндөр байна гэж үзэж буй тул бухимдах нь аргагүй. Тиймээс ч эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалж монголчууд сэтгэл гутралд автаж байна гэж судалгааны үр дүнг тодорхойллоо. Мөн судалгаанд оролцогчдын ихэнх буюу 83 хувь нь эрх барьж буй Засгийн газрыг муу болон маш муу ажиллаж байна гэж хариулсан. Мөн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 82 хувь нь сонгууль өгөх хүсэлтэй байгаа бөгөөд үүнээс сонгуульд оролцогчдын идэвхи нэмэгдсэнийг харж болохоор байна. Тэдний 62 хувь нь эмэгтэй нэр дэвшигчийг дэмжих хүсэлтэй, дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс бид эмэгтэй улстөрчдийн байр суурийг нэмэгдүүлэх, тэднийг удирдлагын байр суурьтай болгох зорилгоор ажиллана” хэмээв.

 

Тус хүрээлэнгээс 2011 оны парламентын сонгуулийн үеэр дээрхи судалгааг анхлан явуулж байжээ. Цаашид Канад Улсын Загсийн газрын тусламжтайгаар энэ төрлийн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээ хэлж байна.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЖАРГАЛМАА:
ҮНЭН БХАА АЖИЛГҮЙ ОРЛОГОГҮЙ ХҮМҮҮС ХЯМРАЛГҮЙ ЯАХВЭ
2019-01-30
Үнэн тайлан гэж үзэж бна.
2019-01-29
амьдрах урлаг:
СКАЙ Сэтгэл гутралаас 67-73 хувь гаргадаг.httpwww.slideshare.nettserendorjdorjgotov6773-68045279
2016-11-14
Altan:
teneg ukhruudin moorch baigaag ee! Niitlel unshaad oilgokhgui teneguud!
2016-07-09
Хонгор:
Монголчуудын ийм байдалд оруулахад танай Канадын Засгийн газрын бодлого үйл ажиллагаа сөрөг нөлөө үзүүлж байна, канадын хөрөнгөтнууд дтоодын урвагчидтай нийлж монголын баялгийг хуу хамж байна. Шалтгаан нь жижиг орныг өчиггүй тонон дээрэмдэж байгаа Канадын Засгийн газрын үйл ажиллагаа байгаа юм. Тийм байтал судлаачид гэдэг сайхан нэрээр мэдээлэл цуглуулж тагнуулын үйл ажиллагаа явуулж байгааг чинь хүн бүр мэддэг болсон. Зүгээр л монголоос зайлчих, Ноён уулыг тайван орх, Сентерра Голдын санхүүжилтээр судалгаа гэгчийг хийж ч байгаа юм бил үү, бүү мэд.
2016-07-06
Зочин:
Энэ чинь судалгаан дээр үндэслэгдэж ийм дүгнэлтэнд хүрсэн гэж үзэж байна. Үнэн ш дээ ажилгүйдэл, авилгал байгаа ш дээ.
2016-07-05
nansi:
Үхэр унасан хүнд нохой өштэй Үнэн үг хэлсэн хүнд Монгол өштэй гэж энэдээ.мэдээж төрийнхний гар, хөл болж хаягдал угаадасыг долоосон юмнуудын амьдрал гайгүй болоо биз түүнээс ард түмний амьдрал, амьжиргаа маш муудлаа.Энэ бол бидний муу сонголтын гай, одоо алдаагаа дахин давтахгүй бх нь чухал.
2016-06-11
zochin:
hun buruutgaj yahav delhii niitiig hardag zasag zahirgaa gej bga shuude negdsen undesnii baiguulgaas ehluuled ih olon baiguulga bdag bzde argaggui manai zasag tor bolku bga bolood l ingej bga shd uls tor sudlaachid ali bolku bga orniig ygad bolhogui bgag l sudlah ajiltai baidag bailguide yundaa tsetserhehev mongol mongol ged l delhiid gants mongol bhguiges housh oroltsojil taarah bz oorsdoo hogjuulj chadku yu ch hiihgui yu ch medelgui buh ym deedestei ni holbootoi bhad
2016-05-06
Зочин:
Эд нарт итгэвэл монгол байхгүй болно.Хуцваа .Америкийн боол улс бол Канад
2016-05-04
өвгөөдөй:
харь орны хэн нэгэн монголыг гутаах болоогүй. Монгол чинь асуух эзэнтэй агших зүрхтэй аархах нэр төртөй ард түмэн шүү. Гаднын дэмжлгэг гар хөл бологчидтойгоо хамт чөтгөррүүгээ тонилвол таарна.Хүүхдүүдийн толгой эргүүлж байхын оронд эд баялаг, эрдэс түүхий эд, эх орныг минь тайван байлга Та нараар заалгаагүй 2000 гаруй жил оршссон огшссон ард түмэншүү бид чинь. Бүр давраад хэнийг сонгох, сонгогдох эрхийг минь чандарлах нуу гай чинь.
2016-05-04
Ганаа:
Монголчууд ёс зүйгүй, аливаа худал үг, буруу үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй нийгэм бий болж байгаад л их гутарч байна даа
2016-05-04
Зочин:
Танай барууныхан канадуудууд биднийг дэмжихгvй тайван орхичуул уг нь амархан хегжих юм байгаан
2016-05-04
Ган:
Дээрэмдэж дуусаагүй луйварчид л ингэж хэлнэ дээ
2016-05-04
Иргэн:
АН н гай Одоо МАНАН гарна Уг нь АН н гишууд 20 гаруй жил дарга нэртэй дарангуйлагч болох Зи, Энхболд Батхуу Баярцогт Сайханбилэг Алтанхуяг Батбаяр Бат эрдэнэ Гончигдорж Элбэгдорж Женко Баярсайханууд Зоригт Оюунгэрэл эЭрдэнэбат нараасаа зоригтой салах ёстой
2016-05-04
Ма ма:
Бас нэг сонгуулийн өмнөх пиар эмэгтэйчүүд нь ч Юу вэ дээ. Зүгээр л эмэгтэй гишүүдийн тоо бага бна гээд л новшрохгүй. Цаад канадуудаасаа танай эмэгтэй гишүүд хэд вэ гээд асуу хэлэхгүй бол google-дээд үз. Ер нь сонгууль дөхөхөөр бусдаар шоу хийлгэдэг тендер болохоор бусдаар үнэлүүлдэггээ болих хэрэгтэй Синга Япон Гонг конг Франц Оросууд хэнээсасуусан бэ
2016-05-03
Зочин:
Яг тийм шүү,Зөв дүгнэлт гаргажээ
2016-05-03
naran:
sain saixan zvil bodoj uudrug uramtai baival ajil vils bvtne.minii xubid mongoliin mini buyn zaya ,ardiin mini uxaan baigaa boloxoor saixan ireedvi baigaa l gej boddog.
2016-05-03
Бат:
Гутранга үзэлээр байнга муу ёролдог нь МАН,МАХН ,МҮЭ шүү дээ?
2016-05-03
irgen:
yaaag unen sudalgaa baina,goliig ni olood tovch todorhoi dugnejee, uuniig unshaad deedsuud um bodoh bailguidee, ichij uhmeer umdaa.iim bayan oron ingej dugnuulj ch baih gej dee
2016-05-03
Зочин:
Монгол Улсын нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн -ийм хүрээлэн лав гүүглээр олдсонгүй дээ. сонгуулийн зориулалттай судалгаа юм болов уу.
2016-05-03
zochin:
Unen l sudalgaa garch. Ardchilaliig demjeeguidee bish buruu argaar ardchilal hugjuud baigaag gadnii sudalgaa haruulj bna gej oilgoj bna. Zasag tur barij baigaa ulsuud oilgodog bol sain l baih sanj. Tegehdee ted biden shig amidrald bish tengert nisej yavaa ulsuud iim medeelliig oilgohgui l dee. 3 han saya huniig uiluulj duuluulj amidruulalgui saihan bolgohod setgel l heregtei.
2016-05-03