Хамрын битүүг арилгах хялбар арга
Хамар битүүрсэн үед хэрхэхийг “www.wikihow.com” зөвлөж байна.
Алхам №1

Хэт халууны улмаас таны хамар битүүрсэн бол хүйтэн шүршүүрт ороорой. Мөн алчууранд хүйтэн ус шингээгээд шилэн хүзүүн дээрээ тавь.
Алхам №2

Хамар битүүрсэн үедээ гараараа хамраа битгий оролдоорой. Хамартаа хүрэх үедээ цэвэрхэн алчуур хэрэглээрэй.
Алхам №3

Зөвхөн эмчийн заавраар хамрын дусаагуур худалдан авах ёстой.
Алхам №4

Нойтон алчуурыг хөлдөөгчинд 10-15 минут байлга. Алчуур тань бага зэрэг хөлдсөн байгаа. Алчуураа хамар дээрээ тавь. 1-2 минутын дараа хамрын битүү арилах болно.
Алхам №5

Өглөө бүр бүлээн ус уугаарай. Ус таныг хамар, нүд, уруул зэргийг чийгшүүлнэ.
Алхам №6

Ханиад хүрсэн үедээ хэт зузаан хөнжил бүү нөмөр. Зузаан хөнжил таны хамрыг битүүрүүлэх болно.
Алхам №7

Хамар битүүрсэн үедээ гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх хэрэггүй. Харин та хамрынхаа ойр орчмыг тэжээлийн тосоор тосол. Хамар битүүрсэн үед арьс их хуурайшдаг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ