Ү.Үүрийнтуяа анхны хожлоо авлаа

Энэтхэг улсын нийслэл Нью Дэли хотноо 2016 oны Ази тивийн 20 хүртэлх насны залуучуудын аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ. Тэмцээнд нийт 13 орны 110 гаруй шилдгийн шилдэг тамирчид цуглаад байгаагаас 3 Их Мастер, 10 Олон Улсын Их Мастер, 15 Дэлхийн Шатрын Холбооны Мастерүүд оролцож байна.
Уг тэмцээнд манай улсыг төлөөлөн Хан-Алтай клубын тамирчин Ү.Үүрийнтуяа оролцож байна. Тэрбээр РАПИД тэмцээний эхний өрөгөө хожин, Ази тивийн 20 хүртэлх насны залуучуудын аварга шалгаруулах тэмцээний анхны хожлоо авлаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ