Чуулганы хуралдаанаар цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ
УИХ-ын чууулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр хуралдана. 09.00 цагт эхлэхээр товлогдсон энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэх юм байна.
Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн хэмээн дүгнэсэн юм. Өөрөөр хэлбэл намын жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдох нь хууль бус хэмээн үзсэн юм. Энэ дүгнэлтийг УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч Шударга ёс эвсэл завсарлага авснаар хойшлоод байсан юм.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг МАН хүлээж авахаа мэдэгдсэн. Харин АН-ын бүлгийн гишүүд энэ асуудлаар байр сууриа нэгтгээгүй мэдээлэл бий.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ