МИАТ-ийн онгоцонд техникийн саатал гарчээ

img

“МИАТ” ТӨХК-ийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аяллын дугаартай Боинг-737/800 агаарын хөлөгт хөөрөх явцад техникийн саатал гарчээ. Уг чиглэлийн онгоц өчигдөр төлөвлөгөөт цагтаа хөөрөхөөр нислэгийн зурваст гүйлт хийх явцад техникийн саатал гарч, нислэгийг зогсоосон байна.

 

Тус нислэгээр 99 зорчигч үйлчлүүлж байсан бөгөөд тэднийг өөр хоёр онгоц нэмэлтээр гаргаж, Улаанбаатарт авчирчээ. Эхний нислэг Улаанбаатарт шөнө 05.48-д газардсан бол сүүлийн нислэг өнөө өглөө 8.39 цагт нийслэлд буусан байна. 

 


Нисэхийн аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын байцаагчид тус агаарын хөлгийн эд ангид үзлэг шалгалт хийж байгаа аж. Мөн Нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албаны шинжээчдийн баг томилогдон ажиллаж байна.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzz:
turkuud hakerdsan um bish biz, hovdiin yndesnii muzeig hakerdaad turk tugaa zoochihson baina, orosiin site deer
2016-05-04
ХЭН ТЕЛЕХ ВЭЭЭ:
ОНГОЦ БУРЭН ЭВДЭРСЭН НЯМДАВАА БАТЧУЛУУН ААА ХЭН ТЕЛЕХ ВЭЭЭЭЭЭ ОНГОЦ ЗУУН САЯ ДОЛЛАР НЭГ ХЕДЕЛГУУР 4 сая ам доллар ХЭН ТЕЛЕХ ВЭЭЭЭ ШОУЧИД АА????????????? 25- р СУВГАА БИТГИЙ СОЛИОРОЙ МАНГАР БАЦААНУУД АА АРД ТУМНИЙГ БИТГИЙ БАС!!!!!!!
2016-05-04
Зочин:
Баруун аймагт том онгоц нисгэх тохиромжгүй гэж ахмад нисгэгч Доржготов гуай хэлээд байхад улс төрийн шоу хийгээд явуулчих юм. Улсын мөнгийг гамгүй үрж сүйтгэж байна.
2016-05-04