Тариалангийн зээл санхүүжилтээ хүлээж байна

img

Өнөөдөр Хүнс, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун нар хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц болон "Монгол тариалан корпораци" ТӨУҮГ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. 


Өнгөрсөн сарын 21-ны өдөр Засгийн газраас “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 224 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий “Монгол тариалан корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулах шийдвэр гарсан юм. Уг тогтоолын 1-4 дүгээр зүйлд заасан ажлыг ХХААЯ-наас хариуцан гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болоод байна. Хөгжлийн банк болон Сангийн яамнаас санхүүжилт хийгдсэнээр тариаланчдад зээл олгох эхлэх аж.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
ЭНЭ НӨХДИЙН НҮД, ХЭЛ АМ НЭГ Л БИШ ЭЭ. ГАЗАР ТАРИАЛАН ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭХ АЖЛЫГ САЙН ЗОХИОН БАЙГУУЛАВ. ДОДОЙ НАР ОЛОН БАЙНА АА.
2016-05-05