“Хатуу” хочит хурандаа Х.Энхжаргал Төрөөс төрсөн хулгайч нартай тэмцэнэ

img

Хүрэлсүхийн Энхжаргал хурандааг олон нийт тийм сайн мэдэхгүй байх. Харин хууль хяналтынхан бол зарчимч, шударга, шаардлага өндөртэй, хууль сахиулагч гэдгээр нь мэднэ. Энэ эрхмийн нэр Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшсэн сонсогдлоо. Авлигатай тэмцэнэ гэдэг амь насаараа дэнчин тавихын нэр болчихоод байгаа юм. Энэ газрын анхны даргаар шударга зарчимч гэдгээрээ алдартай томилогдон очсон ч Б.Дангаасүрэн Автсралийн Сидней хотод учир битүүлгээр амь насаа алдсан билээ. Тийм учраас амь насанд ч аюултай байж мэдэх албан тушаал.

 

Бас хазгай гишгэхэрхгүй газар. Тус газрын даргаар ажиллаж байсан хурандаа Ч.Сангарагчаа сайшаал магтаалаар биш шоронд ороод Авлигатай тэмцэх газраас мултарсан. Авлигын хэргээр шалгагдсан, шалгагдах магадлалтай нөхдүүд хэзээд хэнийг “хадан хясаа” руу түлхэхэд бэлэн байдаг билээ. Авлигатай тэмцэх газрын дарга гэдэг бол хүсээд байх албан тушаал биш. Тус газрын дарга Н.Ганболд өөрийн хүсэлтээр ажлаа өглөө. Яагаад бэ гэхээр амар амгалан тайван амьдрахыг хүсч байгаа болоод л тэр.

 

Энэ албыг зориглон хийнэ гэдэг хэцүү. Тэгэхээр Монгол Улс авлигалд хэрхэн торлогдсон гэдэг нь тодорхой харагдах биз. Авлигачид найз нөхдөөрөө яриулна, ангийн багш, ээж аавтай нь хүртэл уулзана. Хүүхдийнх нь багшаар авлигал хүртэл өгүүлэхийг оролдоно гээч. Сүүлдээ айлган сүрдүүлж, араас нь өдөр шөнөгүй дагаж, элдэв мэдээлэл цуглууна. Лам бөө, хараал жатга, элс давс цацах энгийн үзэгдэл болсон газар. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ “Хуулийн засаглал биш хулгайч нарын засаглал тогтох гээд байна” гэсэн утгатай үг хэлсэн.

 

Авлигалын хэргийг жирийн иргэд биш албан тушаалтнууд хийдэг. Тэдний гар хөл, туслах,  дүү нар шоронгоор дүүрэн бий. Төрөөс хулгай хийчихээд нойргүй хонож буй эрхмүүд ч олон байна. Тэд шорон орсноос Авлигалтай тэмцэх газрыг татан буулгах, хүчийг нь бууруулах, өөрийн хүнээ шургуулахын мөрөөдөж байгаа. Ийм хүнд газар “Хатуу” хэмээн алдаршсан хурандаа Х.Энхжаргал очих гэж байна. Түүний нэрийг сонсоод авлигачид айн цочих нь мэдээж. Хууль зөрчсөн албан тушаалд захирагдах дургуй Х.Энхжаргалтай учраа олоход маш хүнд байх болно.

 

Төрд тангараг өргөж тушаал авдаг учраас хурандаа Х.Энхжаргал Авлигатай тэмцэх газрын даргад очих байх. УИХ,  Засгийн газар түүнээс өөр сонголт байхгүй болов уу. Хуулийн байгууллагад насаараа зүтгэсэн нэгэн эрхэм “Авлигатай тэмцэх газар очсоноос арай тайвнаар нь албан газрын хийсэн нь манаач дээр” хариулсан байдаг. Ямартай ч төр засаг тун боломжийн хувилбар дэвшүүлсэн санагдана. Түүнийг очих сургаар авлигалчид үүрээ эвдүүлэн бужигналдаж “Огцруулна” гэж орилдож мэднэ. Авлигачид хүчтэй байгаа учраас тус газрыг үндсээр нь өөрчлөх, аажмаар устгах хууль тогтоомж санаачлан “Хэлмэгдэгч”-ийн дүрд тоглох болсон билээ.

 

Хурандаа Х.Энхжаргал Төв аймаг, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан. Мөн Замын цагдаад томоохон өөрчлөлт хийж торгуулийн систем, харилцааны соёлд дэвшил гаргасан нэгэн. Тэрээр “Замын хөдөлгөөний дүрэм мөрдөгддөг улс оронд хууль хэрэгждэг” гэж хэлдэг юм билээ. Муусайн ч хамаагүй хуулийг даган мөрдөх ёстой гэдэг зарчимтай “Хатуу” хочит Энхжаргалд орон байр, малын гээд хулгайч нартай тэмцэж явсан туршлага бий. Харин одоо жинхэнэ их гарын, төрийн хулгайч нартай нүүр тулж магадгүй байна. Жирийн иргэд хаана байдгийг ч мэдэхгүй, төрөөс төрсөн тэрбумтангууд нэрийг нь хэлэхээс цээрлэдэг “Гурван үсэгтэй газар”-ын даргад  "Хатуу” хочит Х.Энхжаргал нэр дэвшлээ.

 

А.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Шудрага хvн гэж бодохгvй л бна харж л байхаас даа
2016-05-08
sar:
Yag taarsan nudee olson songolt bainada muu shunaliin huudiinuudiig bolgood uguh belgui ded
2016-05-06
Zochin:
Xiij buteex chadvar chadaltai xvn daanch manai Turiin tusheed l uursduu tomilchixood ergeed araas ni Tugjeldex xvmvvs de
2016-05-06
zochin:
Yronhiidoo haraad baihad avilgiig bur tag alga bolgoh bolomjgui baih, tor tushiltsej baigaa etgeeded bolon tuunii gar holuudiig zaalhaan tseerluuleh eh oronchdiin mafia heregtei sanagddag shuu, buruu yum hiisen nohdiig tseerluulj chadah
2016-05-05
АПУ ГАХАЙ БАТЧИМЭГ ҮЗЭХГҮЙ БАЙНА ГЭДЭГ ШУДАРГА ХҮ:
АПУ ийн пэндгэр гахай Батчимэг дургүй байх нь аргагүй шүү дээ. Зам хааж барьсан шунхлай колонкуудыг нь энэ нөхөр Замын цагдаад байхдаа хааж зөвшөөрөлийг нь цуцлуулж нийслэлийн иргэдийн хурал дээр бөөн хэрүүл болж байсан юм. Мөнгө архиар бүгдийг шийддэг АПУ гахайд бол гөлөг л байж таарна. Ийм муусайн гахайнуудын өөдөөс хуцаж чаддаг сайн гөлөг байх хүн хэрэгтэй л дээ
2016-05-05
Setguulch:
Замын цагдаагийн Жаргалсайхан дарга шударга хүн дээ. Энэ хүнийг бол мэдэхгүй юм байна. Жаргалсайхан дарга шиг шударга, хүнлэг, үнэн мөнийг сайн тунгаах сэтгэлтэй тийм хүнийг дээш нь гаргамаар байна
2016-05-05
Зочин:
Zamiin tsagdaagiin Jargalsaihan darga ih shudarga bas hunleg hun bna lee. ter hund itgej neeree bolno shuu.
2016-05-05
Зочин:
худлаа худлаа. наад чинь бас л төрөөс төрсөн хулгайч ш дээ
2016-05-05
Зочин:
Эрдэнэтэд АТГ-н дарга байсан ГАНБОЛД цагдаагийн дарга,Энхжаргал Эдийн засгийн албанд байцаагч байсан,
2016-05-05
Зочин:
Jinhene nairaagui gar gedeg chini ene nuhur duu. Harin ch yag tohirson hunee tohirson gazar ni tavij baigaa yum baina. Teruuhendee bas sain zohion baiguulagch. Shal uur bolgono doo ATG-g. Harj l baigaarai. Henheg nuhur shde. Uuruu ediin zasgiin murdun baitsaagch baisan deer ued.
2016-05-05
Зочин:
АН, МАН, Ерөнхийлөгч өөрсдийнхөө хөлийг гозолзуулахгүйг бодох байлгүй дээ хатуу гэж хэлхээргүй л хүн байна даа нэлээн дотуур тамиртай хүн шиг харагдана ийм хүмүүс харин ч жирийн иргэдийг л ангуучлана том тулыг чадахгүй ээ өөрөө чирэгдэж үхэхгүйгээ мэдэх учраас харин босоо ганбаа -г даргаар тавьбал ч та нар айна даа МАНАН ерөнхийлөгчөө
2016-05-04
Зочин:
улс төрийн салхины аясаар хошин жүжиг тоглоод эхлэхгүй бол хэн ч байсан яах вэ. АН-ын гишүүн бололтой
2016-05-04
itgegch:
shudrag hun bgaasai bilee amjilt husii !!! Harin zamiin tcagdaagiin Jargal saihan chine aimaar hun shuu ahlah deslegch tcoltoi bhaas n medehiin bna hund nuur ogohgui shudrag er hun dee!!!!!!!!!
2016-05-04
Зочин:
Zamiin tsagdaagiin Jargalsaihan darga ih shudarga bas hunleg hun bna lee. ter hund itgej neeree bolno shuu.
bi hardah erhtei:
Turuus tursun hulgaich nartai Ganbold darga shig temtsej chadahgui baih oo. Duu Murun ni M.Enhboldiin komissar, tegeed deerees ni MAH gol mass gej sonsson yum baina shuu
2016-05-04
kkkk zs tenegt:
UHERNUDEE KKK ZA TGEED TOMCHUUDIIN HEREG ILERLEE YU AIN TGEED BUR AVILGALTAI TEMTSLEE YU AIN KKKK
2016-05-04
Зочин:
hen ch hatuu geed baigaan zalijin dolignuur dooduuldaa deerelhuu ni bol unen ANii toloo l law bish hun de
2016-05-04
Зочин:
Ээ үнэн үү. Өөр л зүйл дуулддаг юм байна лээ.
2016-05-04
GANAA:
MONGOLIIN TUR HUNEE ZUV SONGOJ TOMILSON BAINA
2016-05-04
ganaa:
SAIN HUN TAVIJ EE
2016-05-04
Зочин:
АПУ-гийн Батчимэг энэ нөхрийг гөлөг, нохойгоор нь дууддаг юм билээ харин.
2016-05-04
Зочин:
bas tegeed hoergui setgel
2016-05-04
Бөөн үн үсгийн алдаа:
Новш юм аа. Уншихаас дургүй хүрчихлээ. Бөөн үг үсгийн алдаа. Яаж сэтгүүлч хийж сажилж явдаг юм бүү мэд
2016-05-04
Зочин:
Хатуу нь ч юу юм. Гэхдээ зөөлөндөө зөөлөн хатуудаа хатуу хандаж чадах их зарчимч шударга нөхөр гэдгийг нь мэдэх юм. Замын цагдааг огт өөр болгож тавьсан. Дөнгөж эмх цэгцдээ орж байсан замын цагдаа Тэмүүжин Энхжаргал даргыг нь.сольсоноос хойш замбараагүй хөл толгой нь олдохоо больсон юмдаг. Ажлыг хийсэн шиг хийж чаддаг ёс зүйтэй дажгүй залууг Eрөнхийлөгч сонгосон нь сайн. Дэмжиж байгаад томилуулчихвал дарга тогтоодоггүй нэр муутай газарт хэрэгтэй л байх.
2016-05-04
Лха:
Монголын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй шударга хүн байгаасай даа .
2016-05-04
зочин:
Энэ хүнээс замын цагдаагийн Жаргалсайхан харин илүү ажилсаг шудрага, муу зангүй хүн шиг санагдаж байна. энэ нөхөр дарга нарт талтай байх аа.
2016-05-04
Mgl:
Албан газрын хийсэн нь манаач дээр гэнээ бас
2016-05-04
Төмөрөө:
Хамгийн зөв сонголт болсон байна. Энхжаргал хурандаа ажлаа мэднэ, зарчимч нуруутай ёстой дажгүй эр хүн
2016-05-04
Mgl:
Хууль зөрчсөн албан тушаалд захирагдах дургүй Энхжаргалтай учраа олоход маш хүнд байх болно гэж юү гэсэн үг вэ бичсэн юмаа нягтлаач ямар ч хэл зүйн найруулгагүй магтаад байгаа юм уу муулаад байгаа юмуу ийм байж сэтгүүлч гэхээсээ ичээч
2016-05-04
БЙАЙАЖУЙАУЦ:
ЖИНХЭНЭ ҮЛ БҮТЭХ ЭТГЭЭД ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ОЙР ГАЗРЫГ ЗАРСАН ГЭЭД ӨӨРӨӨ АТГ Д ШАЛГУУЛЖ БАЙСАН УХВАЛ ЮМ ЮМ ГАРНА ДАА
2016-05-04
АДССА:
орос мафийн гар хөлийг барьж чадах уу гэдэгт л байна
2016-05-04
ккк:
за за болтугай та нар хүнийг худлаа мэдэхгүй байж баахан онгироож тавьчихаад сүүлд нь тэр тэгнээ тэгэх гээд байсан юм гээд л баахан муулдаг шүү. Энэ Эби Энхжаргалыг ямар олон хүнээр магтуулж байх юм.
2016-05-04
Иргэн:
Авигачдыг хэрхэвч өршөөж болохгүй шүү. Хатуу үзээрэй
2016-05-04
Зочин:
mash shudraga zaluu da ajlaa heneer ch zaalgahgui huuliin daguu shiideh hun shuu
2016-05-04