Хилари ялагдал хүлээлээ

img

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намын сунгаанд өрсөлдөж буй Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Индиана мужид зохион байгуулагдсан санал хураалтад ялагдал хүлээсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ардчилсан намаас Индиана мужид  Бэрни Сандерс 52.49 хувийн санал авснаар ялалт байгуулжээ. Харин Хилари 47.51 хувийн санал авчээ. Санал хураалтын дараа Хилари “Ялагдал хүлээсэн ч би зорилгоосоо буцахгүй” хэмээн мэдэгджээ.

 

Эрх баригчдаас гадна сөрөг хүчин Бүгд найрамдахчууд Индиана мужид санал хураалт зохион байгуулсан юм. Тэрбумтан Дональд Трамп энэ мужид ялалт байгуулсан бөгөөд намын гол өрсөлдөгч Тед Круз нэрээ татсанаар тэрбээр намаа тэргүүлэн ирэх арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нь тодорхой болоод байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zzz:
Sanders garaasai, busad ni ayultai olon ulsiin baidal tygshyyrtei baihad
2016-05-05
Зочин:
трамп ялвал олон монгол эх орондоо ирэх нь дээ бөөн харь хэлтэй өөр улсын соёл боловсрол эрүүл мэндийн тогтолцоо гээд түмэн хэлийн буруу сэтгэлтэнгүүд дүүрэх нь оростой хэл амаа ололцох гэж хичээх боловч цаад мөнгөний эзэд нь хөдөлгөхгүй байлгүй дээ ерөнхийлөгч бол зүгээр л хүүхэлдэй шүү дээ
2016-05-04
Зочин:
komunizm mandtugai
2016-05-04
Зочин:
hilarri ardchilsan namiinh
2016-05-04
Зочин:
Сан Бендерас гэж хэн бэ. Ийм хүн нэр дэвшиж байгаа юму? Уг нь Бэрни Сандерс л гж хүн бга да
2016-05-04