ИЗНН шүүхэд хандахаа мэдэгдэв

img

Гэрэл зургийг MPA.MN

 

СЕХ-ноос тус намыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан юм. Үүнтэй холбогдуулан ИЗНН-аас мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд СЕХ-ны татгалзсан шалтгааныг үндэслэлгүй хэмээн үзэж, шүүхэд хандахаа дурджээ.

 

ИЗНН-аас гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

ИЗНН-аас парламентад суудалтай тус намыг УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхээс Сонгуулийн Ерөнхий хороо татгалзсантай холбогдуулан энэхүү мэдэгдэл гаргаж байна.
 
Сонгуулийн Ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 121.2 дахь болон 124.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гаргасан атлаа манай намд албан ёсоор 5 дугаар сарын 4-ний өдрийн 08 цаг 45 минутад уг шийдвэрээ хүлээлгэн өгсөн нь СЕХ-ны бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгах бололцоог олгосонгүй гэж үзэж байна.
 
Түүнчлэн СЕХ-ноос ирүүлсэн тогтоолд дурдсан бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд тус намыг 2016 оны УИХ-ын Сонгуульд оролцохоор бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй хэмээн үзэж байна.
 
Иймд ИЗНН Сонгуулийн тухай хуулийн 111.4.2-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргаж, СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлэхийн төлөө ажиллахаар тогтсоныг мэдэгдэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
угнаасаа танай нам гэж юу байсан юм бэ БНН, Эх Орон, Ард түмнээ хайрлая, МАХН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намтай адил нэг хүний л нам шүү дээ гишүүд нь зүгээр л өндөр албан тушаалд хүрдэг шат нь өөрөө л мөнхийн зөөлөн суудалд суух хүсэлтэй дээр нь ичих булчирхай байдаг бол намын дарга нь болих хэрэгтэй ахын буянаар олон жил төрд суулаа улс оронд хэрэгтэй юу хийв ахынхаа тухай сураг юу гаргав ямар ахиц дэвшилд хүрэв хариул даа
2016-05-04
зочин:
Ганхуягаа эхлээд зөрчилгүй юм хийж сур дараа нь сонгуульд ор за юу
2016-05-04
зочин:
За яах вэ юунд нь яарах вэ хө 3 шатны шүүхийн шийдвэр гарна тэр болтол сонгууль дуусна
2016-05-04