Д.Хүдэрбулга, Э.Нарангэрэл, О.Бурмаа нарын сүүлийн боломж

img

 

Чөлөөт бөхийн олимпийн эрх олгох хамгийн сүүлийн тэмцээн энэ сарын 6-8ны хооронд Турк улсын нийслэл Истанбул хотод болно. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Цогтбаяр, эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн 97 кг-д Д.Хүдэрбулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 75 кг-д О.Бурмаа нар оролцохоор болжээ. Тэд манай улсад зохион байгуулагдсан “The first “Last-Chance” буюу “Эхний сүүлийн боломж” тэмцээнээс олимпийн эрх авч чадаагүй юм. Харин чөлөөт бөхийн холбоо тэдэнд дахин боломж олгож, Истанбулын дэвжээнд хүч чадлыг нь сорихоор болжээ.

 

Хэрвээ манай гурван тамирчин олимпийн эрх авбал эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа Риог зорих боломж бүрдэх юм.

 

Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Бэхбаяр, 65 кг-д Г.Мандахнаран, 74 кг-д П.Өнөрбат, 86 кг-д О.Үйтүмэн, 125 кг-д Ж.Чулуунбат, эмэгтэйчүүдийн 53 кг-д Э.Сумъяа, 58 кг-д П.Орхон, 63 кг-д С.Батцэцэг, 69 кг-д О.Насанбурмаа нар олимпийн эрхээ аваад байгаа юм.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ихтугчин:
Хүдэрбулга ялалт байгуулж олимпод орох эрхээ авлаа. Энэтхэг гэхэд бяртай бөх байна. Сүүл рүүгээ манай бөх хялааж байна шүү. Ёстой арай хийж яллаа.
2016-05-08
Зочин:
Enhjargal gaviyat ni deer bish uu, erhee avsny daraa heniig ni yavuulahaa shiidne biz
2016-05-04