Дуусдаггүй дуулиан
2016-05-05

Өдөр болгон л нэг үйл явдлын үргэлжлэл, хэдхэн улстөрчийн тухай ярьж бичиж суух. Өөр чухал сэдэв ч гэж улс оронд байхгүй болсон мэт болохоор сонгуулиа л ярьж цаг нөхцөөх.

 

 

Өчигдөр цэцийн шийдвэрийг Их хурал хүлээж авангуут улс төр ээлжит дуулиан шуугианаа эхлүүллээ. Хос шарга гэдэг шиг улс төрд дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг болсон Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар үг үйлдлээ нэг хүнээр заалгахгүй гээд намаа орхиж бүлгээ байхгүй болголоо. Учир шалтгаан нь тодорхой. Намын даргын гарт базуулж суух улстөрчид биш. Ч.Улаан гишүүний хувьд нэлээн эртнээс эхэлсэн гомдол нь саяхан бүтэлгүйтсэн хоёр намын эвслийн асуудал дээр бараг шулуудсан байх. Салсан намаа эвсүүлэх цаашлаад нэгтгэх зангилааг хийж бичиг баримт гэрээ тохироог гардаж байсан хүний хувьд Н.Энхбаяр даргынх нь гэнэтийн хууралт нь улстөрчийн талаасаа Ч.Улаан гишүүнийг тун гоомой хүн болгож нийгэмд харуулсан.

 

Оймс гозолзоход дэргэд нь суусны хариу энэ. Одоо Н.Энхбаяр дарга нь бүрэн эрхээ эдэлж нэр дэвших боломжоо олж авлаа. Ингэж сэвийж сэмбийх үед нь орхиж байгаа тул нэр цэвэр гээд хос хоёр хуучин нам руугаа хөтлөлцөөд алхлаа. Цааш задалж харвал манайд улс төрийн нам гэдэг сороод хаядаг тамхины иш мэт үнэ цэнэгүй, бас дэндүү намхан босготой болжээ. Бие даагчид үүн дээр МАХН-ын хоёр гишүүн МАН-ын босгыг буцаад давлаа.

 

Сонгуульд оролцож байгаа аливаа субьект амжилт гаргахын төлөө бүхнийг хийж хүчээ зузаална. Бүхий л боломжийг ашиглах учиртай. Энэ талаасаа МАН өөрсдийг нь тархидсан Н.Энхбаярын хүчийг сулруулангаа нэр дэвшигчдийнхээ чансааг нэмээд авч байгаа юм. Энэ үзэгдэл улстөрчийн шийдвэр талаасаа зөв хэдий ч тогтоож буй жишгээрээ бол сөрөг талдаа бууна. Намын дүрэмд нэг ба хоёр жил, дор хаяж хагас жилээс дээш тухайн намын гишүүнээр байсан нөхцөлд Их хурлын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвших босго тавьдаг дэлхийн гэж болохоор жишиг байдаг. Энэ лав манай намуудад падгүй болсон байна. 

 

Хос хоёрын алхаанд “Шударга ёс” эвсэл задарлаа. Ард түмний итгэж өгсөн 10 суудал хайран. Бүлэг болсны хэргийг бүтээж хууль тогтоох эрх мэдлээрээ иргэд сонгогчдынхоо төлөө юу амжуулав гэж асуумаар.   

 

Улс төрийн төлөвших процессынхоо дунд явж байгаа гэх зөвтгөлтэй ХҮН-ын тухайд хүн ойлгоход бэрх боллоо. Төрийн эргэлт гарч буй мэт хоёр талаас тамгатай цаас шидэлцэж, бие биенийгээ намаасаа хөөсөн мэдэгдлийг хоёр цагийн зайтай хэвлэлээр гаргах боллоо. Хаа нэгтээгээс хор гүйлгэсэн бол бүрэн үйлчилжээ. Энэ намынхан С.Ганбаатараа гадуурхаж хөлөө жийлцсэн цагаас өөдөлсөнгүй. Жинхэнэ тамгатай хүнээ тодруулж учраа олох завгүй үед нь сонгуулийн горьтиг аль хэдийн татагдлаа.

 

Айхтар даргынхаа сайн боловсруулсан стратегиэр зорилгодоо ойртож байгаа АН одоо тойргынхоо дотоод тулаанаа эхлүүлсэн бололтой. Өчигдөр хурлаа уяж хойшлуулсан мэдээ байна. Жагсаалтаас суларсан 24 суудлыг тал голоор нь еэвэндэж хотод талыг нь АН өмчилж, хөдөөд талыг нь МАН эзэмшихээр болсон ч тулаад ирэхээр зөрчил үүдэж байгаа бололтой. Хоёр намын энэ тохирооноос харвал энэ жилийн сонгуульд хөдөөгийнхөн ялах уу, хотынхон ялах уу гэсэн өвөрмөц уралдааныг эхлүүлж байна. Үндсэндээ улаан цэнхэр гэсэн хоёр л том тойрогтой болсон мэт.   

 

Их хурлаа хийж дотоод асуудлаа цэгцэлсэн намын шинэ дарга Г.Уянгын эхний улс төрийн мэдэгдэл Ерөнхийлөгч рүү чиглэлээ. Улсад их хэмжээний хохирол учруулсан гадаадын иргэнийг уучилсан нь хууль ёсонд нийцэх эсэх талаар Цэцэд хандах бололтой. Цэцийн дүгнэлтээс хамаарч улс төр донсолдог дуулиан дуусахгүй үргэлжлэхээр байна. Одоогоор цагдаагийн дарга Чингисийг шахасхийгээд чимээгүй байгаа Женкогийн үг Г.Уянга даргын мэдэгдэлд хавчуулагдсан гэх хардлага ажиглагчдын хүрээнд байгаа. Энэ тойрогт бол ээлжит дуулиан босгох бэлтгэл хоёр талаас зэрэг явж байгаа гэж хүлээж болохоор.

 

Сонгуулийн хуулийн өөрчлөлтөө хийгээд, тойргийн зодооноо дуусгаад, нэр дэвшигчдээ тодруулаад тэгээд нэг юм жинхэнэ сонгууль эхэлнэ. Урьдын түүхийг бодвол ялах ялагдах эрсдлээ тооцож хуулиар наадсан талаасаа бол энэ жилийн сонгуулийг их эрт эхэллээ гэж тэмдэглэж болохоор байна.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
shaarnuud aa:
duu muu duulaaad dampuuraad yavahaar erthen iim songuuli etr ee zohizuulj baihgui yaasan yum bee
2016-05-06
Zochin:
Yapon ulsad ! Gazriinhaa taliig 100 jileer tureeselchihmeer ym ! Olhiogui uls torchid ! Ovilogogui ard tumen !
2016-05-06
Зочин:
sanaa niiljiishu
2016-05-05
Зочин:
hiun nam teneg umaa
2016-05-05
иргэн:
Энэ жилийн сонгууль жижиг тойрог болох юм байна. тухайн дов орчмынхоо удам судар сайтай, боловсролтой, үнэнч, хүнлэг хүнийг олоод сонгочихёо. Түүнээс олон тэрбум төгрөг гаргаж танигдах гээд яахав Тэр мөнгийг нь сургуульд тэр зам барьсан хүмүүст олгочихоо. Ноднин олон зам гудамж барьсан мөнгийг нь өгөөгүй гэнэ. хөөрхий баахан залуучууд цемент шороонд дарагдсан нүд нь голгоносон юмнууд зогсож байдаг одоо болтол цалингаа аваагүй гэнэ. Сонгууль их мөнгө зарахаа больёо.
2016-05-05
Зочин:
sanaa niiljiishu
Зочин:
балай юм
2016-05-05
Зочин:
ццц
2016-05-05
Зочин:
МУУ ШҮҮ
2016-05-05
Зочин:
Нөхөн сэргээлтийн эрхтэй компани зарна. Утас99848959
2016-05-05
Зочин:
ӨДРӨӨС ӨДӨРТ ӨРНӨӨС ӨРИЙН ХООРОНД АЖИЛГҮЙ ИРГЭД ОЛШИРСООР Л БАЙНА.
2016-05-05
зочин:
шинэ хүмүүсийг сонгож улс төрд салхи оруулмаар байна
2016-05-05
зочин:
2012 оны сонгуульд Улаан-Тэрбишдагва 2 Энхбаяргүй байсан бол хэн ч биш байсан одоо удахгүй та 2-т ард түмэн дүн тавиад өгөх байх
2016-05-05
Партизаан:
Батцэрэг, Сономпил хоёр ч яахав хужаа хүн дагаж төөрөгдөж яваад сүрэгтээ нийлж Харин Тэрбишдаваг, Улаан хоёр нүүр хийх газаргүй боллоо. Угаасаа нэх хүүрээ барчихсан хүмүүс ичих ч үгүй л юмдаа. Одоо тэд бол зүгээр л хэрэглэсэн гондом л юм даа.
2016-05-05
Зочин:
арай юм аа
2016-05-05
БУХИМДАГЧ:
ХЭРҮҮЛ ХИЙЖ БАЙХААР АРД ТҮМЭН ЯАЖ ШҮҮ АМЬДАРЧ БАЙНА, ХАРИН БИД ЯАЖ АМЬДАРЧ БАЙНА ГЭЖ БОДООД ХАРЬЦУУЛААД ҮЗЭЭЧЭЭ. ӨӨРСДИЙНХӨӨ ХҮРЭЭЛЛИЙН ХЭРҮҮЛ АМНААСАА САЛЖ АМЬДРАЛ РУУ ОРООД ХАРААЧЭЭ. ХАРААД Ч ЯАВ Л ГЭЖ. БҮР ДҮЙРЦЭН ТОЛГОЙНУУД.
2016-05-05
оюун:
ингэж нүүрээ буруулах нь зөв л дөө олигархи болох гэж их л хичээх юм хажууд нь хүмүүс идээд таргалаад цадаад байхаар арааны шүлс нь гоожиж өлөн ходоод нь хонхолзоод байгаа юм байлгүй идэх боломжтой газраа явж шуналын хүүдий нь гозолзож байна
2016-05-05
Болд:
Луйварчин хулгайчидаас эртхэн салсан дээр. МАНАНгийн явуулгал биз энэ. Энэ 4жилд эх орныг минь туйлын туйлд нь хүргэж сүйрүүлчээд энэ сонгуульд яаж орох гэж байгаам болдоо ичмээр юмдаа
2016-05-05
Зочин:
АРД ТҮМНИЙ НЭРИЙН ӨМНӨӨС ЛУЙВАРЧИН НАРЫН ХӨРӨНГИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ
2016-05-05
иргэн:
Ямар МАН АН ийг Хулгайч луйварчин нарыг хуц ухна тавсан мэт ээлжлээд сонгоод байна гэж бодвуу Ард түмэн энэ 20 жилд сайн танин мэдлээ их хууртлаа одоо хууртхаа болох байлгүй Хэдэн тэжээвэр бөхөс долоогч нартаа найдаж байна уу тТөрийг баастай бөхөс долоогч хахуулч хулгайч нараар дүүрэгсэн болхоор тэдэндээ найдаж байгаа байлгүй Бүү горд хулгайч нараа таа нарыг дахин сонгохгүй
2016-05-05
Зочин:
Aн байлгүй дээ ,одоо чинь засгийн эрх,эрх мэдлийг тэд нар барьж баыгаа биздээ
2016-05-05
яүёхши:
Намын дүрэмд нэг ба хоёр жил, дор хаяж хагас жилээс дээш тухайн намын гишүүнээр байсан нөхцөлд Их хурлын болон Орон нутгийн сонгуульд нэр дэвших босго тавьдаг дэлхийн жишгийг дагамаар юм даа нээрээ. Урвахгүй шарвахгүй зүгээр юм бишүү
2016-05-05
ТАНХАЙ ЭМЭЭ:
2012 ОНД МАН ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР 300,000 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОНО 10,000 ҮЙЛДВЭРИЙН ШИНЭЭР БАРИХ БАЙСАН. ХЭДИЙГЭЭР ЗЭЭЛЭЭ АВСАН БОЛОВЧ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ МАШ ИР ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ИДСЭН ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БАЙНА. ИРГЭН БҮРТ ТЭГШ ЭРХИЙГ НЬ ОЛГОЖ НИЙГЭМИЙН ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ ЦАГ НЬ БОЛСООН. АРЙ Ч ДЭЭ МАН
2016-05-05
Мөнхөө:
2012 онд АН Шударга л байя л даа , МАН Иргэн бүрт тэгш боломж нийгэмд шударга ёс гээд л сайхан уриануудыг цагаан хоолой барьж байгаад л хэлж байсан. Харин бүх зүйл шударга бусаар явагдаж хээл хахуульд автагдаж , жирийн ардад хууль нь дэндүү хатуурхаж , эрх мэдэлтэн албан тушаалтнууд тэднийг тойрсон хүмүүс баяжаад л таарах шив.
2016-05-05
танхай залуу:
Ч.УЛААН Д.ТЭРБИШДАВГА энэ 2 намаас намд дүүлэн нисхээ болимоорл юм да МАН олигархууд одоо ард иргэдээ шулаж идэж дууссан бол суудалаа дараагийн хүмүүстэй тавиж өгөөч хийж чаддаган энэ төрд ашдаа юу да МАН ард иргэдийнхээ толгойг эргүүлэх гэж байгаа бол санснийгч хэрэнгүй шүү муусаан улс төрийг гутаан доромжлогчид
2016-05-05
Мөнхөө:
2012 онд АН Шударга л байя л даа , МАН Иргэн бүрт тэгш боломж нийгэмд шударга ёс гээд л сайхан уриануудыг цагаан хоолой барьж байгаад л хэлж байсан. Харин бүх зүйл шударга бусаар явагдаж хээл хахуульд автагдаж , жирийн ардад хууль нь дэндүү хатуурхаж , эрх мэдэлтэн албан тушаалтнууд тэднийг тойрсон хүмүүс баяжаад л таарах шив.
2016-05-05
Мөрөн:
Ард иргэд бид чинь бор талхаа хувааж авч идэж байхад МАНАН-гын ОЛИГАРХУУД одоо жижиг нам эвслүүдийг хувааж авч идэж эхэллээ хөөрхий
2016-05-05
Мөрөн:
Ард иргэд бид чинь бор талхаа хувааж авч идэж байхад МАНАН-гын ОЛИГАРХУУД одоо жижиг нам эвслүүдийг хувааж авч идэж эхэллээ хөөрхий
2016-05-05
Мөрөн:
Ард иргэд бид чинь бор талхаа хувааж авч идэж байхад МАНАН-гын ОЛИГАРХУУД одоо жижиг нам эвслүүдийг хувааж авч идэж эхэллээ хөөрхий
2016-05-05
ТАНХАЙ ЭМЭЭ:
ӨДРӨӨС ӨДӨРТ ӨРНӨӨС ӨРИЙН ХООРОНД АЖИЛГҮЙ ИРГЭД ОЛШИРСООР Л БАЙНА. ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬД ХАМРАГДАЖ ЧАДААГҮЙ ОЛОН МЯНГАН ХҮҮХЭДҮҮДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА МАН-Н ОЛИГАРХУУД ГАРАХГҮЙ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.
2016-05-05
ТАНХАЙ ЭМЭЭ:
ӨДРӨӨС ӨДӨРТ ӨРНӨӨС ӨРИЙН ХООРОНД АЖИЛГҮЙ ИРГЭД ОЛШИРСООР Л БАЙНА. ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬД ХАМРАГДАЖ ЧАДААГҮЙ ОЛОН МЯНГАН ХҮҮХЭДҮҮДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА МАН-Н ОЛИГАРХУУД ГАРАХГҮЙ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.
2016-05-05
ТАНХАЙ ЭМЭЭ:
ӨДРӨӨС ӨДӨРТ ӨРНӨӨС ӨРИЙН ХООРОНД АЖИЛГҮЙ ИРГЭД ОЛШИРСООР Л БАЙНА. ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬД ХАМРАГДАЖ ЧАДААГҮЙ ОЛОН МЯНГАН ХҮҮХЭДҮҮДИЙН СУРЧ БОЛОВСРОХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ БАЙГАА МАН-Н ОЛИГАРХУУД ГАРАХГҮЙ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА.
2016-05-05
танхай залуу:
шударгал байялдаа бусададаа боломж олгооч айл ын болгон та хэд хүний удуур орхоо болимоорл юм да дандаа та хэдийн суудал гэж байхгүй шдээ иргэн бүрт тэгш эрхтэй шдээ
2016-05-05
Мөнхөө:
Жинхэнэ дуулиан шуугиан , эрх мэдлийн төлөө үхэн хатан зүтгэгсэд, урвагчид гээд л энэ сонгууль ч үзэх харах юмтай болж өнгөрөх нь дээ.Эхнээсээ эхлээд намаас нам дамжаад явж байна.
2016-05-05
ТАНХАЙ ЭМЭЭ:
МАН ОЛИГАРХУУД ОДОО ИДЭЖ УУХАА БОЛИОЧ АРАЙ ДЭНДЭНЭЭ АРД ИРГЭД ТАЛХАА БҮТЭНЭЭР НЬ ХУДАЛДАЖ АВАХ ЧАДВАРГҮЙ ХУВААЖ ИДЭЖ БАЙХАД ХЭСЭГ ОЛИГАРХУУД МӨНГӨӨР ТОГЛООД БАЙГАА НЬ ДЭНДҮҮ ШҮҮ. ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ ИРГЭН БҮРТ ТЭГШ ЭРХИЙГ НЬ ОЛГО.
2016-05-05
Зочин:
Aн байлгүй дээ ,одоо чинь засгийн эрх,эрх мэдлийг тэд нар барьж баыгаа биздээ
оюун:
ингэж нүүрээ буруулах нь зөв л дөө олигархи болох гэж их л хичээх юм хажууд нь хүмүүс идээд таргалаад цадаад байхаар арааны шүлс нь гоожиж өлөн ходоод нь хонхолзоод байгаа юм байлгүй идэх боломжтой газраа явж шуналын хүүдий нь гозолзож байна
2016-05-05
Монгол цусан холбоо:
Ч.Улаан, Д.Тэрбишдагва Уянга нар Улс төрийн төлөвшил суудаггүй хувьхай нар юмаа
2016-05-05
Zochin:
Yapon ulsad ! Gazriinhaa taliig 100 jileer tureeselchihmeer ym ! Olhiogui uls torchid ! Ovilogogui ard tumen !