Салах өөрийгөө буруугүй гэв

Парисын халдлагын гол сэжигтэн Салах Абдесламыг өнгөрөгч долоо хоногт Брюсселийн цагдаагийнхан Францын талд шилжүүлэн өгсөн билээ. Салахын шүүх хурлыг энэ сардаа багтаан хийх болно хэмээн Францын Хууль зүйн сайд мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Аюулгүй байдлын үүднээс Салахын хоригдож буй шоронг нийтэд задруулаагүй юм. Тэгвэл Салах анхны мэдүүлгийнхээ үеэр “Би Парисын халдлагад оролцсон болохоос хүмүүсийн аминд хүрээгүй” хэмээн мэдэгджээ. Хэт даврагчид “Bataclan” цэнгэлдэхийг барьцаалах үед 90 хүн амиа алдсан. Салах “Би эцсийн мөчид бодлоо өөрчилж, цэнгэлдэх рүү ороогүй. Зүгээр л зугтаахыг хүссэн” гэж ярьсан байна.
Парисын халдлагаар 130 хүн амиа алдсан билээ. Бельгийн тусгайгийнхан өнгөрсөн гуравдугаар сард нууц ажиллагаа явуулсны үр дүнд Салахыг баривчилсан. Түүнийг баригдсаны дараа Брюссель хотноо халдага гарч, 34 хүн амиа алдсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ