“Asashoryu Cup-2016” олон улсын тэмцээн болно

Өсвөр үеийн “Asashoryu Cup-2016” олон улсын тэмцээн хоёр дахь удаагаа 2016 оны тавдугаар сарын 7-8-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.
Тэмцээн хөвгүүдийн 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг, охидын 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ын жингээр явагдана.
Жин тус бүрт алтан медаль хүртсэн бөхийг 500, мөнгөн медаль хүртсэн бөхийг 300, гуравдугаар байр эзлэсэн бөх бүрийг 150ам.доллараар урамшуулна.Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Б.Төмөрбаатар ажиллана.
Тэмцээний хуваарь /Улаанбаатар хот, “Буянт-Ухаан” спортын ордон/
Тавдугаар сарын 7. Бямба гариг
- 9.00-13.00 Хөвгүүдийн 42, 50, 58, 69, 85 кг, охидын 40, 46, 52, 60, 70
- кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
- 16.00-16.30 Нээлтийн ёслол
- 16.30-19.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол
Тавдугаар сарын 8. Ням гариг
- 10.00-15.00 Хөвгүүдийн 46, 54, 63, 76, 100 кг, охидын 38, 43, 49, 56, 65
- кг-ын жингүүдийн тойргийн болон дагах барилдаанууд
- 15.30-19.00 Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ