Реал Мадрид финалд шалгарлаа

Аваргуудын Лигийн хагас шигшээд учраа таарсан Реал-Сити багуудын хариу тоглолт Сантьягу Бернабеу цэнгэлдэхэд боллоо. Тус тоглолт цорын ганц гоолтойгоор талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө.
Тоглолтын цорын ганц гоолыг Ситигийн хамгаалагч Фернандо өөрийн хаалганд Гарет Бэйлийн дамжуулалтаар оруулсан. Хоёр багийн эхний тоглолт 0:0-ээр өндөрлөсөн. Хоёр тоглолтын нийлбэрээр Реал дараагийн шатанд шалгарч байна.
Финалд Реал - Атлитко хоёр баг үлдлээ.Энэ 2 багийн тоглолт 5 сарын 28-нд Миланд явагдах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ