Жүжигчин Амараад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ

Жүжигчин Б.Амарсайханы “Юу хийчихэв ээ” бичлэг багагүй хугацаанд шуугиан тарьсан. Зөвхөн шуугиан болоод зогсоогүй тус бичлэг Б.Амарсайханыг цагдаад дуудагдахад хүргэжээ. Тэрбээр өчигдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст очиж, мэдүүлэг өгсөн юм.
Өмгөөлөгч Г.Батбаяр жүжигчин Б.Амарсайханыг “Юу хийчихэв ээ” бичлэгийнхээ төлөө 16-20 жилийн ял авах онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдэгдээд байсан. Тэрбээр энэ асуудлаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан аж. Өмгөөлөгч Г.Батбаярын өргөдлийг цагдаагийн байгууллага шалгаад “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” хэмээн үзэж, Б.Амарсайханд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар Сүхбаатар дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ