Кавальерсчууд НБА-ийн рекордыг тогтоолоо

img

 

Кливленд Атланта хоёр багийн цувралын 2 дахь тоглолт Кливлендийн талбай дээр боллоо. Өнөөдөр тэд Атланта Хокс багийг талбайдаа 98-123 харьцаатай хожлоо.

 

Тус тоглолтонд Леброн Жеймс плейоффт авсан оноогоор Тим Данканыг гүйцэж, жагсаалтын №5-р байранд орж иржээ. Шакил Онил-г гүйцэхэд 87 оноо дутуу байгаа бөгөөд Атланта-тай хийж байгаа цувралд гүйцэх боломжтой юм.

Түүний дээр:

 

  1. Майкл Жордан 5,987 оноо4. 
  2. Карийм Абдул Жаббар 5,762 оноо
  3. Коби Брайнт 5,640 оноо
  4. Шакил Онил 5,250 оноо
  5. Леброн Жеймс 5,163 оноо 

 

Өнөөдрийн тоглолтонд Кавальерс багаараа нийт 25 холын зайн шидэлтийг амжилттай болгосноор НБА-ын дээд амжилтыг тогтоосон юм.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ