Муугаар хэлүүлж, модоор цохиулдаг автобусны жолооч нар соёлжиж эхэлжээ. Зорчигч тээврийн нэгтгэлийн II баазын жолооч нар цагаан цамц өмсөн, зангиа зүүж ёслолын байдалтай нийслэлчүүдэд үйлчлэх гэнэ.
Гадны орнуудын нийтийн тээврийн жолооч нар жигдхэн дүрэмт хувцастай байдаг. Харин манайд орхигдоод байсан эл асуудал ингэж эхлэл нь тавигджээ. Нийслэл хотын зайлшгүй хэрэгцээт зүйлсийн нэг нь нийтийн тээвэр. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээ, жолооч хянагчийн харьцаа нь хотын соёлын бас нэг хэмжүүр болдог.
Зорчигч тээврийн нэгтгэлийн II баазын жолооч нарын хувцаслалт их хотын соёлд өнгө нэмэх биз ээ. Мэдээж гаднаа гяланцаг, дотроо паланцаг байж болохгүй. Харилцаа болоод үйлчилгээний соёлдоо давхар анхаарна гэж найдаж байна.
В.Бат