Охиноо хаясан ээж, эгчтэйгээ хамт ял эдэлнэ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн VII хорооны нутагт орших 10 дугаар байрны орцонд 1.8 настай охиныг хаясан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-22-нд шилжих шөнө гарсан. Орцонд хаягдсан охины биеийн байдал муу байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэж байсан ч охин амиа алдсан.
эгч дүүс 3-5 жилийн ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид хамтдаа ял эдлэх юм байна. Эргэн сануулахад, Б.Долгорсүрэн гэгч нь “Охиноо өөр дээрээ авахыг хүсэхгүй байна” хэмээн цааргалж байсан бол түүний эгч гэгдэх Б.Чанцалдулам ч охиныг асрахгүй гэдгээ илэрхийлснээр ийнхүү хам хэрэгтэн болсон байна.
Тэгвэл орцонд хүүхдээ хаясан эх Б.Долгорсүрэн, түүний эгч Б.Чанцалдулам нарт холбогдох хэргийг өнгөрсөн даваа гарагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцээд Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясны улмаас хүүхдийн амь нас хохиросон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон таван жилийн ял оноожээ. Харин шүүгдэгч Б.Чанцалдуламыг гэмт хэрэгт хамтран оролцсоны улмаас хүүхдийн амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гурван жилийн ял оноосон байна.
Дээрх эгч дүүс 3-5 жилийн ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид хамтдаа ял эдлэх юм байна. Эргэн сануулахад, Б.Долгорсүрэн гэгч нь “Охиноо өөр дээрээ авахыг хүсэхгүй байна” хэмээн цааргалж байсан бол түүний эгч гэгдэх Б.Чанцалдулам ч охиныг асрахгүй гэдгээ илэрхийлснээр ийнхүү хам хэрэгтэн болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ