Онгоц осолдож, 10 хүн гэмтжээ

Арабын нэгдсэн улсын “Etihad Airways” компанийн “Airbus A330-200” онгоц Абу Даби хотоос Жакарта хотноо очих үедээ осолдсон талаар Индонезийн Тээврийн яамнаас мэдээллээ. Онгоцонд 30 хүн зорчиж явсан бөгөөд ослын дараа 10 хүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна. “Гэмтсэн хүмүүсийн дунд онгоцны ахмад байгаа” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Онгоц осолдсон шалтгааныг цаг агаарын байдалтай холбоотой хэмээн таамаглаж байна. “Etihad Airways” компанийн хэвлэлийн алба “Онгоц гэнэтийн шалтгаанаас болж ослын буулт хийсэн. Ослоор хүний амь нас эрсдээгүй болохыг баталж байна. Шинжээчдийн хариу гарах хүртэл ямар нэгэн тайлбар хийхгүй ” гэсэн байна.
Индонезийн албаныхан онгоцны хэргийг шалгаж байгаа гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ