Гишүүдийн ирц бүрдээгүй байна

img

Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн хуралдаан  өндөрлөлөө. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Одоогийн байдлаар гишүүдийн ирц бүрдээгүй байна. Тус байнгын хороо 19 гишүүнтэйгээс одоогоор 6 нь хуралдааны танхимд ирээд байгаа юм. Тус байнгын хорооны хуралдааны дараагаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаж, Сонгуулийн  хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.   УИХ дахь АН, МАН-ын бүлэг сонгуулийг жижиг 76 тойргоор явуулахаар  санал нэгдээд байгаа аж.

 

                                                                                                                                                                                                        Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ