Хөндөгдөөгүй заалтыг оруулах тухай ойлголт байхгүй

img

Гэрэл зургийг MPA.mnТөрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Тус  байнгын хорооны дарга, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч А.Бакей:

 

-Ажлын хэсэг ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбоотой Сонгуулийн хуулийн намын жагсаалтын талаарх зүйл заалт хэсгийг өөрчилж ажилласан. Түүнээс бус хөндөгдөөгүй заалтыг оруулах тухай ойлголт байхгүй гэж эхнээсээ тохирсон. ҮХЦ-ийн дүгнэлтэд   “Сонгуулийн тухай хуулийн хуулийн 7.1-д , 120.3 дахь зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж шийдвэрлэсэн. Ингээд сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцооны зарим зүйл өөрчлөгдсөн уялдуулан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт  байгааг тус хуульд дурдсугай гэсэн. Хувь тэнцүүлсэн хэсэгт намуудын авсан саналаар нь дарааллыг нь тогтоодог байсан. Тэр хэсэг нь байхгүй болж байгаа учраас намын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу тэдгээр нэр дэвшигчийг жагсаана гэж өөрчилсөн гэлээ.

 

Ингээд гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулж байна.

 

                                                                                                                                                                                             Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ