Сонгуулийг 76 тойргоор явуулахаар батлав

img

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр орой дахин хуралдаж, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулав.  Сонгуулийн хуульд  оруулсан нэмэлт өөрчлөлтийн төсөлд УИХ-ын сонгуулийг жижиг 76 тойргоор явуулахаар тусгажээ.

 

Үүнийг гишүүдийн 72.4 хувийн саналаар дэмжин баталлаа. ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авч хуульд өөрчлөлт оруулахад гишүүн үг хэлэх, мөн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэдэггүй, шууд хэлэлцэн баталдаг байна.  Мөн УИХ-ын сонгуульд нам, эвслийн нэр дэвшүүлэх ажиллагааг хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулж  энэ сарын 22-23-ны хооронд явуулахаар тусгасан байна. Харин аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа хуулийн дагуу явагдах аж.

 

Түүнчлэн уг хуулийн төсөлд улс төрийн намаас нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь эмэгтэйчүүд байх заалт өөрчлөгдөж, 20 хувийн квоттой болгосонд эмэгтэй улстөрчид эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байлаа.

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө.

 

                                                                                                                                                                                                Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ