Торонто Рэпторс нэмэлт цагт хожлоо

img

 

Өнөөдөр Торонто Рэпторс Майами Хит хоёр багийн цувралын хоёр дахь тоглолт боллоо. Цувралын эхний тоглолтод хожигдсон Торонто өнөөдөр заавал ялалт байгуулах хэрэгтэй байсан бөгөөд тэд талбай дээрээ  96-92 хэрэгтэй хожилоо байгуулж чадалаа.

 

Тоглолтын эхний хагас /48-41/ Торонточуудын давуугаар дууссан. Тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үед тооны харьцаа тэнцэж /86:86/, нэмэлт цаг сунгасан. Нэмэлт цагт Торонточуудаас ДЕ-Розан, Валанчюнас, Кэрролл нарын довтолгоо амжилттай болгосноор багаа ялалтанд хүргэсэн.

 

ДЕ-Розан 20 оноо ,8 самбар,  Кэрролл 21 оноо ,5 самбар авч багаа тэргүүлсэн.

 

Харин Маймичуудаас багийн лидер Дуэйн Уэйд өнөөдөр 17 оноо авч Плей-оффын бүх цаг үеийн оноо авалтаар алдарт Скотти Пиппэнг гүйцэж 15-р байранд (3643оноо) орж ирсэн.   

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ