Тахиа, могой жилтэнд сайн өдөр

img

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 07.  Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын  Билгийн тооллын 1. Санчир гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Хотол чуулган. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана.

 

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ