Г.Болдбаатар аваргалж, дэлхийн чансааг тэргүүллээ

img

 

"Баку-2016" Их дуулга тэмцээний 60 кг-ийн жинд 2014 оны дэлхийн аварга, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хороо, Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар аваргалж, алтан медаль хүртлээ.

 

Тэрбээр Ливан, ОХУ, Их Британы бөхчүүдийг ялж хэсгийн аварга болоод хагас шигшээд дэлхийн чансааны 8 дугаарт эрэмбэтэй Узбекистаны Шарафудин Лутфиллаевыг юүко үнэлгээгээр яллаа. Улмаар аваргын төлөө өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий аварга Японы Рюүжү Нагаямаг ялснаар чансаагаа 500 оноогоор нэмэх боломжтой боллоо. Ингэснээр тэрбээр 60 кг-ийн дэлхийн чансааг 2151 оноогоор тэргүүлэх боломжтой боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bayar hurgey:
Baharhaj bna
2016-05-07
Зочин:
JUDOGIIN KHOLBOOND BODOKH YUM IKH BOLLOO DOO . TER TSOLMONGIINKHOOO BAIJI BAIGAAG KHAR . IKH TENEG BUSGUY YUM DAA , BUKH GEDEG CHINI ZUWKHUN KHUCH BISH BAS TOLGOIGOOROO BARILDDAG YUM SHUU. BUNDMAA NI KHAMAAGUY ILUU YUM
2016-05-07