Улаанбаатарт 14-16 хэм дулаан

img

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаахан, салхи шуургатай байна.

 

2016 оны тавдугаар сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зарим газар болон говийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 14-16 хэм дулаан байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ