Ким Чен Уныг дүү нь орлоно

Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын их хурал баасан гаригт хаалттай эхэлсэн. Их хурлыг тохиолдуулан иргэд баяр ёслолын байдалтай өнгөрүүлж байна. 1980 оноос зохион байгуулагдаагүй уг хурлын үеэр тус улсыг тав дахь удаагаа цөмийн туршилт хийж магадгүй хэмээн олон улс болгоомжилж буй юм. Эрх баригчид их хурлыг дамжуулах эрхийг гадаадын 100 гаруй хэвлэлд олгосон ч камер болон зургийн аппарт ашиглахыг хатуу хориглосон байна.
Уг хурлын үеэр удирдагч Ким Чен Ун өөрийн орлогчоо олон улсад танилцуулах болно хэмээн хэвлэлүүд бичиж эхэлжээ. Иргэд болон сэтгүүлчдийн таамагласнаар уг хүндтэй үүргийг Ким Чен Уны дүү Ким Ё Жон хүлээн авч магадгүй гэнэ. Тун нууцлаг удирдагчийн дүү өнгөрсөн онд хуримаа хийсэн гэхээс өөр мэдээлэл байдаггүй байна. Тэрбээр улстөрийн товчоо болон Батлан хамгаалах яамны удирдах зөвлөлийн гишүүн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ