Лондонг исламын шашинтан тэргүүлнэ

Их Британийн нийслэл Лондон хотын захирагчаар Хөдөлмөрийн намаас нэр дэвшсэн Садик Хан сонгогдсон талаар "CNN" агентлаг мэдээллээ. Тэрбээр исламын шашинтан юм. Ийнхүү анх удаагаа Лондон хотыг исламын шашинтан тэргүүлэхээр боллоо.
Захирагчийг сонгох сонгууль өчигдөр болсон бөгөөд Пакистаны дүрвэгч гэр бүлээс гаралтай, хүний эрхийн хуульч Садик Хан Лондон хотын даргаар сонгогдсон байна. Садик Ханы гол өрсөлдөгч газрын тосын магнайтын хүү Зак Голдсмит байсан боловч эцсийн мөчид ялагдал хүлээжээ.
Санал хураалт явагдахаар өмнө тэрбумтаны хүү гол өрсөлдөгчийнхөө шашныг гутаан доромжлох аястай мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр "Энэ эр Лондонг тэргүүлбэл тун удахгүй Ойрхи Дорнодоос олон хүн ирэх байх. Тэдний дунд хэт даврагчид ч байж магадгүй" гэж мэдэгдсэн байна.
Лондон хотын 8.6 сая хүний нэг сая гаруй нь мусульман шашинтай гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ