В.Путин: Оросын сүр хүчийг дэлхийд гайхуулна

Аугаа их ялалтын 71 жилийн ойн баярын ойд зориулсан цэргийн парад өнөөдөр Улаан талбайд орон нутгийн цагаар 10.00 цагт эхэлнэ. “Хоёр сарын өмнөөс парадад алхах цэргүүд бэлтгэлээ хийсэн” хэмээн ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу мэдэгджээ.
Парадын салхийг хагалан дэлхийд хамгийн томд тооцогдож буй “Ми 26” загварын цэргийн нисэх онгоц дөрвөн нисдэг тэргийн хамт нисэх гэнэ. Өнөөдрийн парадад 100 гаруй нисдэг тэрэг нисч, сүр хүчээ гайхуулна.
Батлан хамгаалах яамны хэвлэлийн алба “Өнөөдрийн парадад анх удаагаа эмэгтэй цэргүүд алхаж, дэлхийн II дайнд оролцсон баатруудад хүндэтгэл үзүүлнэ” гэж мэдэгджээ. Мөн Сирид цэргийн ажиллагаа явуулж буй техник зэвсгийг олонд танилцуулах гэнэ.
Ерөнхийлөгч В.Путин “Ялалтын парадаар дамжуулан Оросын сүр хүчийг дэлхийд гайхуулах боломжтой” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ