Сонгуулийн санал хураалтын үеэр буутай этгээдийг устгажээ

img

Филиппинд Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулахын тулд энэ өдрийг амралтын өдөр болгожээ.  Сонгуулийн үеэр будилаан болон эмх замбараагүй байдал гарахаас сэргийлэн 100 мянган цагдаа хамгаалтад гарчээ. “Мөн санал авах байруудын өмнө хяналтын камер байршуулж, сонгуулийн явцыг ажиглаж буй” хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлжээ.

 

Санал хураалт эхлэхээс өмнө цагдаагийнхан сэжигтэй этгээдийг буудаж, хөнөөсөн хэрэг  Лантапан хотноо гарчээ. Залуу сонгуулийн байранд нэвтэрч, ажилчдыг нь хөнөөхөөс төлөвлөж байсан гэнэ. 

 

Таван нэр дэвшигч төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж байна. Урдчилсан санал асуулгаар өнөөгийн Ерөнхийлөгч Бениньо Акино дахин сонгогдох магадлалтай байна. Филиппин сонгуулийн насны 54 сая иргэнтэй юм.

 

Ерөнхийлөгчөөс гадна Дэд ерөнхийлөгч энэ удаагийн сонгуулиар тодрох билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ