Талибанчуудыг дүүжилжээ

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани анх удаа алан хядах Талибан бүлэглэлийн дайчдыг цаазлах зарлигт гарын үсэг зурсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Гани 2014 онд Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаагаа талибанчуудыг цаазлах зарлигт гарын үзсэг зуржээ.
Тус бүлэглэлийн зургаан дайчныг иргэдийг заналхийлсэн, алан хядах ажиллагаа явуулсан, улсаасаа урвасан хэмээн буруутгаж, олны өмнө дүүжлэн хороосон байна.
Энэ амралтын өдөр талибанчууд шалган нэвтрүүлэх төв болон гал унтраах ангид халдлага үйлдэж, 100 гаруй хүний аминд хүрчээ. Кабул хотноо өнгөрсөн сард талибанчууд 64 удаа алан хядах ажиллагаа зохион байгуулсан. Халдлагын үеэр цагдаагийнхан дээрх хэт даврагчдыг баривчилсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ