Буйр нуурт эрлийн ажиллагаа үргэлжилж байна

img

 

Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нууранд загасчилж явсан, завьтай дөрвөн хүн осолдсон талаар мэдээлсэн. Өнгөрсөн сарын 24 буюу дуудлага өгсөн өдөр мөсөн дээр осгож нас барсан иргэн Б (27 настай, эрэгтэй)-ын цогцсыг нуурын эрэг дээр гаргасан. Харин өчигдөр 16 удаагийн шумбалт хийж, иргэн Г (42 настай, эрэгтэй)-ын цогцсыг олж гаргасан байна.

 

Усны мандал дээр эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд усанд осолдож нас барсан иргэн Б (26 настай, эрэгтэй), М /41 настай, эрэгтэй) нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

 

Эрлийн ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийх, газар орон дээр нь зохион байгуулж удирдахаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр нар тус аймагт ажиллаж буй.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Genral.:
ud tudii hun gald shataj uhej baihad 3 hulgain anchen deer GENRAL ni nesdeg tereg hulugleed yavaj baih ch gej dee .. urevdmuur yum daa...
2016-05-09