Э.Амартүвшин амжилтаа тайлагнана
2016-05-09

Гэрэл зургийг MPA.MN

 

Энэ сарын 11-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин өөрийн бие даасан анхны тоглолтоо хийх юм. Үүнтэй холбогдуулан түүний тоглолтыг дохих Итали улсын “Ла Скала” дуурийн театрын удирдаач С.Салватори,  түүний багш СУИС-ийн багш, доктор Ц.Ерөө, УДБЭТ-ын концертмейстер МУГЖ Б.Солонго, МУГЖ Э.Амартүвшин нар мэдээлэл хийлээ. 

 

Тэрбээр өнгөрсөн сарын 29,30-нд Итал Улсын Аркоре, Биелла хэмээх хоёр хотод бие даасан тоглолтоо хийгээд иржээ. Энэ удаад эх орондоо тоглохоор зэхэж байна. Түүний тоглолтод Монгол, Итали, Орос хэл дээр найман ари, таван романс бүхий дан сонгодог бүтээлүүд эгшиглэх аж. Тоглолтод урилгаар Итали Улсын “Ла Скала” дуурийн театрын удирдаач Стефано Салватори оролцохоор манай улсад хүрэлцэн иржээ. Түүнчлэн УДБЭТ-ын ерөнхий концертмейстоер, МУГЖ Б.Солонго, найрал дуучин, симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээр оролцох юм байна.

 

Э.Амартүвшин “Би УДБЭТ-т ороод 7 жил болж байна. Энэ хугацаанд олон улсын тэмцээн, уралдаан болон Монголд болсон олон тэмцээнд оролцож байлаа. Олон оронд дуулсан, уралдаанд оролцсон амжилтаа Монголынхоо ард түмэнд тайлагнахаар энэхүү тоглолтоо хийж байна. Зөвхөн би наймар ари, таван романс дуулах учраас энэ бол том хэмжээний бас хүнд программтай тоглолт гэж бодож байна. Тиймээс маш өндөр хариуцлага хүлээлээ хэмээн бодож ихэд хичээж байгаа” хэмээв.

 

Харин тоглолтод оролцох уран бүтээлчид ийн ярьж байна.  

 

Удирдаач С.Салватори: Монгол Улсыг Амартүвшингээр танилаа

 

-Залуу мөртлөө ийм агуу авьяаслаг уран бүтээлчийн тоглолтыг дохих болсондоо баяртай байна. Нөгөө талдаа энэ бол миний хувьд нэр төрийн асуудал. Яагаад гэвэл Итали улсад тоглосон хоёр тоглолтод нь би оролцсон. Тухайн тоглолтод би төгөлдөр хуур хөгжимдөж Амартүвшин гавьяат маань дуулсан юм. Итали үзэгчдийн хувьд том баяр болсон. Италийн ард түмэн Монгол гэдэг улс байдаг гэдгийг Амартүвшингээр таньдаг боллоо. Бидний бахархдаг дуурийн урлагийн гайхамшиг, баритони хоолой алс Монгол Улсад байдаг гэдгийг мэдээд тоглолт үзсэн хүн бүр гайхсан, биширсэн. Учир нь ийм авьяаслаг, мундаг уран бүтээлч Монгол Улсад байдаг гэдгийг бид мэдээгүй.

 

 

 

 

Концертмейстер Б.Солонго: Том амжилт хүсье

 

-Би бодож суулаа. Тавдугаар сарын 11 Э.Амартүвшин дуучны хувьд их хариуцлагатай өдөр болох юм байна гэж. Миний хувьд ч гэсэн өндөр хариуцлага хүлээсэн. Би Амартүвшиний тоглолтод оролцоно. Бид 2009 оноос хойш хамтран уран бүтээл хийж, олон улсын уралдаанд үргэлж хамт бэлтгэл хийж явсан. Мөн Э.Амартүвшин маань УДБЭТ-т тоглогдож буй бүх дуурийн баритонид дуулж байлаа. Сүүлд гэхэд энэ оны эхний хагаст Ж.Вердинийн “Травиата” дуурийн Жорж Жермонд дуулсан. Энэмэтчилэн олон дуурьт дуулж байлаа.  Тийм учраас монголын ард түмэн түүнийг тоглолтоо хийхийг их хүлээсэн байх гэж бодож байна. Амартүвшиндээ том амжилт хүсье.

 

 

Багш Ц. Ерөө: Шавьдаа баярлаж  сууна

 

-Шавьдаа би их баярлаж явдаг. Монголын нэрийг өдий чинээ дэлхийд гаргаж яваад баярлаж сууна. Тавдугаар сарын 11-ний тоглолт цагаа олсон гэж би бодож байна. Яагаад гэвэл олон улсын 5,6 том уралдаанд оролцож амжилт гаргасан. Одоо тэр бүгдээ, юу сурч, ямар амжилтад хүрснээ монголынхоо ард түмэнд танилцуулах цаг нь болсон гэж би бодож байна. Нэртэй удирдаач  дуурийн өлгий гэгддэг алс Итали улсаас  ирж дохих болсонд их баярлаж байгаа

 

Тоглолт энэ сарын 11-ний 19.00 цагт УДБЭТ-т болно.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-21
DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2022-12-21