Кевин Дурант 41 оноо авч цувралыг тэнцүүллээ

img

 

Кевин Дурант Спөрсын эсрэг плэйоффын карьерынхаа хамгийн өндөр оноо 41 оноог авч уламаар Тандерчууд цувралын харьцааг 2:2 болгон тэнцүүлж чадлаа. Тандерчууд талбай дээрээ цувралын 4 дахь тоглолтыг тун сайн хийснээр тэнцүүлж Сан Антонио хотруу явахаар боллоо. Уэстбрүүк 14 оноо 15 дамжуулалт хийжээ.



Сан Антонио Спөрс багийн домогт тоглогч Тим Данкан тоглолтын эхний хагаст 4-н алдаа хийсэнээр тоглолтыг дуусгасан юм. Тэрээр 12 минут талбайд гарч 3 самбар, 4 алдаа хийж нэг ч довтолгоо хийлгүй тоглолтыг дуусгасан юм. Тим Данкан 19 жилийн карьерт нэг ч довтолгоо хийлгүй тоглолт дуусгасан анхны тохиолдол нь болж байна.

 

Хоёр багийн цувралын хариу тоглолт ирэх Лхагва гарагт Сан Антонио хотод болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ