”BBC” агентлагийн сэтгүүлчийг хөөжээ

Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн намын их хурлыг сурвалжлахаар нийслэл Пхеньянд очсон Британийн “ВВС” телевизийн сэтгүүлч Руперт Вингфилд-Гейзийг албадан гаргасан талаар "CNN" агентлаг мэдээллээ.
"Албадан гаргахын өмнө сэтгүүлчийг хэд хоног баривчлан саатуулсан" хэмээн түүний өмгөөлөгч мэдэгдсэн байна.
Сэтгүүлчийн хамтаар продюсер Мариа Бюрн, зураглаач Маттью Годдард нарыг мөн албадан гаргажээ. “ВВС” телевизийн сэтгүүлчийг Хойд Солонгосын дэглэмийг гутаан доромжилсон хэмээн буруутгасан байна.
36 жилийн дараа зохион байгуулагдаж буй уг хурлыг сурвалжлахаар гадаадын 100 гаруй сэтгүүлч тус улсад хүрэлцэн ирээд буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ