Хар салхины улмаас нэг хүн амиа алджээ
2016-05-10

 

АНУ-ын Оклахама мужийг хар салхи дайран өнгөрч, их хэмжээний хохирол учруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тус мужийн Онцгой байдлын газраас “Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр 40 орчим насны эмэгтэй амиа алдсан” гэж мэдээлжээ. Хар салхи 20 орчим өрхийг орон гэргүй болгож, 100 орчим хүнийг гэмтээсэн байна.

 

Аврагчид Элмор хотын иргэдийг нүүлгэн шилжүүлж, гамшгаас хамгаалах төвийн хоргодох байранд байршуулжээ. Уг хар салхи 135 км/ цагийн хурдтай байсан юм. Цаг уурын хүрээлэн шуурхай ажилласны үр дүнд мужийн удирдлагуудад хар салхи дэгдэхийг урьдчилан мэдэгдснээр 2000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Сүүлийн мэдээгээр Оклахама мужийг хар салхи дайран өнгөрсний дараа их хэмжээний хур тунадас орох болсон гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин