Түймрээр 2400 байшин шатжээ

Канадын Алберт мужийн Форт МакМюррей хотод дэгдсэн гал түймрийн улмаас 2400 орчим байшин шатсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Аврагчид 100 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. “Түймэрт автаад буй хотыг сэргээн засварлахад олон жил шаардагдаж магадгүй” хэмээн хотын дарга “AFP” агентлагт ярьжээ.
Түймрийн улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, төрийн байгууллагууд хаалгаа барьжээ. Албаны хүмүүс “Түймрээр 161 мянган га газар сүйдсэн. Ойрын өдрүүдэд хур тунадас орно” гэж мэдэгдсэн байна.
Галын улмаас хоёр хүн амиа алдаж, 89 хүн гэмтэж, орон нутгийн эмнэлэгт хүргэгджээ. Форт МакМюррей хот Канадын газрын тос олборлох гол бүс нутаг юм. Газрын тосны нөөцөөрөө дэлхийд гуравт жагсдаг байна. Ерөнхий сайд Жастин Трудогийн хүсэлтийн дагуу 10 компани газрын тос олборлолтоо зогсоожээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ