Родриго Роа Дутерте ялалт байгуулжээ

img

Филиппинд Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж, өчигдөр дүнгээ гаргасан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгчийн төлөө таван хүн өрсөлдсөн бөгөөд нэр дэвшигч Родриго Роа Дутерте ялалт байгуулжээ. Тэрбээр 39 хувийн санал авсан хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлсэн байна.

 

Санал хураалтын 90 хувийн тоолж дууссаны дараа Родриго ялалтаа зарлаж, Манила хотноо баяраа тэмдэглэжээ.  Родриго “Би шударга, ард түмнийхээ төлөө шийдвэр гаргадаг удирдагч байх болно” гэж мэдэгдсэн байна.

 

Түүний гол өрсөлдөгч Мануэл Роксас 23 хувь, Грейс Пой 21 хувийн санал авч, удаалжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ