Эль Чапог АНУ-ын талд шилжүүлнэ

img

“Мексикийн “Синалоа” гэх хар тамхины бүлэглэлийн тэргүүн “Эль Чапо” хочит Хоакин Гузман Лоэраг АНУ-ын талд шилжүүлэх өгөх боллоо” хэмээн Мексикийн Холбооны шүүгч мэдэгдсэн талаар “CNN” агентлаг дамжууллаа. Тус улсын Гадаад хэргийн яам “30 өдрийн дотор түүнийг АНУ-ын төлөөлөгчдөд хүлээлгэн өгөх болно” гэсэн байна.

 

Мексикийн тусгайгийнхан хоёр өдрийн өмнө Чапог нууцаар АНУ-ын хилийн ойролцоох шорон руу шилжүүлжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын комисс уг асуудлыг хариуцан ажиллах гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ