”Шүхэр десант”-ын ангийг Цэргийн гавъяаны одонгоор шагналаа

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Шүхэр десант"-ын анги хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавъяаны одонгоор шагналаа. Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ёслол төгөлдөр гардуулан өгсөн бөгөөд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат нарын БХЯ, ЗХЖШ-ын газрын дарга нар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын алба, энэ ангийн үе, үеийн ангийн захирагч нар ёслолын ажиллагаанд оролцлоо. 

 

 

Зэвсэгт хүчний 084 дүгээр анги буюу Тусгай томилолтын батальон нь 1965 онд байгуулагдсан цагаас хойших 51 жилийн хугацаанд төр, засаг, Зэвсэгт хүчний дээд командлалаас өгсөн үүрэг, даалгаварыг амжилттай гүйцэтгэж ирсэн түүхэн замналтай манай Зэвсэгт хүчний анхны мэргэжлийн цэрэгтэй анги юм. Анги үүсэн байгуулагдсан цагаас олон удаагийн команд штабын хээрийн сургууль, хамтарсан хээрийн сургуулиудад амжилттай үүрэг гүйцэтгэж, улс эх орны бүтээн байгуулалт, улс ардын аж ахуйг хөгжүүлэх үйлс, эх оронд үүссэн байгалийн гамшиг, ослын голомтын хор уршгийг арилгах, авран хамгаалах үйл хэрэгт идэвхитэй оролцож, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын удирдлагаас өгсөн тусгай үүргүүдийг мэргэжлийн өндөр түвшинд хангалттай биелүүлж, Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж иржээ. Өнгөрсөн жил тус ангийн түүхт 50 жилийн ой тохиосон юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Jinhene mongol baataruud ed nar bol eriin hiimori shuu dee mongol ulsiig hamgaaldag zevsegt huchin ontsgoi hiliin tseregiin sor bolson shildeg erchuudiin angi shuu dee ed nariin hajuud yun mori buh shuu dee ta buhend amjilt eruul enhiig husie ! Elbgdrj 7n jiliin daraa ovoo nudee olj shagnal ugdug bolj bn shuu bayrlalaa
2016-05-11
Баярхүү:
Магнай анги тэгэлгүй яахахв. Сор болсон залуус энэ ангид алба хаадаг юм даа. Би энэ ангид 1984 - 1987 онд тусгай ротод алба хаасан. Онжавуддаа болон ангийн нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэе.
2016-05-10
Зочин:
баяр хүгэе Тэнгэр нь цэлмэг газарталт нь зөөлөн байг ээ
2016-05-10