”Өндрөөс хүн унах гэж байна” гэсэн 20 дуудлага иржээ

Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орох, цонх, тагтаа нээлттэй орхих зэргээс үүдэн хүүхэд өндрөөсунаж гэмтэх, амиа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Нийслэлийн Онцгой байдлын газарт гэхэд 2016 он гарсаар барилгын өндөр давхраас хүн унах гэж байна гэсэн 20 удаагийн дуудлага иржээ. Дуудлагын ихэнхийг нь хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүс эзэлж байна.
Тиймээс иргэд та бүхнийг ахуйн ослоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг онцгой байдлын албанаас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ