Ходоодны шархыг эмчлэх арга
Америкийн “www.wikihow.com” сайт ходоодны шархыг эмчлэх аргаас нийтэлжээ
Зөвлөгөө №1

Нэг аяга тараг дээр 2-3 халбага ургамлын тос хийгээд сайтар хутга. Арваас дээшгүй хоног өглөө энэхүү таргийг уухад ходоодны шарх эдгэрдэг байна.
Зөвлөгөө №2

Нэг ширхэг өндөгний хальсыг угааж цэвэрлээд, нунтаглах хэрэгтэй. 14 хоногийн турш өглөөний цайгаа уусныхаа дараа тал халбага өндөгний хальсыг усаар даруулж уу. Өндөгний хальс ходоодны хүчил ихэдсэнийг эмчлэдэг аж.
Зөвлөгөө №3

Нэг ширхэг алимыг сайтар буцалга. Дараа нь 1-2 литр усанд алимны нухашаа хийгээд уухад ходоодны өвдөлт багасч, эдгэрдэг байна.
Зөвлөгөө №4

Өглөө бүр бага зэргийн иодтой ус уувал ходоодны шархаар өвчилдөггүй байна.
Зөвлөгөө №5

Хэрвээ таны ходоод олон цагаар өвдөх, цусаар бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл заавал эмчид үзүүлээрэй.
Зөвлөгөө №6

Ходоодны шархтай хүн архи, тамхи хэрэглэх хориотой.
Зөвлөгөө №7

Мөн гаазтай ундаа, халуун ногоотой хоол идэхээр зайлсхий.
Зөвлөгөө №8

Зөвхөн эмчийн заавраар эм хэрэглэх, худалдан авах.
Зөвлөгөө №9

Цэцэгт байцааг буцалгаж, шүүсийг нь уух.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ