Хилари дахин ялагдлаа

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намын сунгаанд өрсөлдөж буй Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон өчигдрийн санал асуулгад дахин ялагдал хүлээсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Эрх баригч Ардчилсан намынхан өчигдөр Баруун Виржина мужид урьдчилсан санал асуулга явуулжээ.
Санал асуулгын дүнгээр Бен Сандерс 50.3 хувийн саналаар ялалт байгуулсан бол Хилари 49.7 хувийн санал авчээ.
Эрх баригчдын гол өрсөлдөгч Бүгд найрамдахчуудыг төлөөлөн тэрбумтан Дональд Трамп сонгуульд өрсөлдөх нь тодорхой болсон. Тэрбээр өчигдрийн санал хураалтын дараа твиттертээ “Миний өрсөлдөгч Сандерас бололтой” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ