Нойтон цас үргэлжлэн орно

img

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Өнөөдөр Төв болон говийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн ихэнх нутаг, говийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн нутгийн өмнөд хэсээр 15-20 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

 

Улаанбаатар хотод үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч 4-6 градус дулаан байна.

 

Төлөв байдал: 13-нд баруун болон төвийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд Алтайн салбар уулсаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд говь талын нутгаар 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхголын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yaanzii:
hollín hol bairniii tsonhoor hvn ni haragdaj baih chin . shirheg tooos ch ....
2016-05-13
Зочин:
Манайх шиг хуурай оронд чийг хэрэгтэй шүү
2016-05-13
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-05-12