Зам, даваа хаагдаагүй
2016-05-11

Нийслэлийн Онцгой комиссын 2016 оны “Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 01 дүгээр албан даалгавар, нийслэлийн удирдлагын зөвлөлөөс өгсөн үүргийн дагуу энэ оны 04 дүгээр сард дүүргүүд өөрийн нутаг дэвсгэрт байгаа үерийн далан сувагт цэвэрлэгээ хийсний үр дүнд үерийн ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдсэн.


Өнөөдөр 15.00 цагийн байдлаар нийслэл хотод орж байгаа нойтон цаснаас үүдэн зам даваа хаагдсан, шар усны үер буусан зэрэг хүндрэл гараагүй байна.


Цаг уур, орчны шинэжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 16.00 цагаас орж байгаа цасны хэмжээ багасах боловч үүл ихтэй цас үргэлжилэн орно. Иймд иргэд та бүхэн автомашиныхаа хурдыг тохируулах, үерийн далан сувагт ахуйн хог хаягдал хаяхгүй байхыг нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин